АН-ын СХД дэх найдвар Д.Цогтбаатар уу, эсвэл...?

0
хуваалцах
276
үзсэн

Ч.ЗОТОЛ

Ардчилсан нам   Сонгинохайрхан дүүргийн   намын  даргаар  Д.Цогтбаатарыг томилсноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. Түүнд итгэл хүлээлгэсэн нь ирэх аравдугаар сард тус дүүрэгт  болох УИХ-ын нөхөн сонгуулийг харсан “ улс төрийн нүүдэл” гэдэг нь эхнээсээ  ойлгомжтой байсан юм. Өдгөө энэ  сорилтод Ардчилсан намаас нэр дэвшигчийн хөтөлж  оролцуулах гол түшиг, хөрсийг бэлдэх хүн нь түүнийг хэмээн гишүүдийн зүгээс хэлж байна.

Түүний аав  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн  А.Дашнамжил агсан 1964 онд “Намын эсрэг бүлэг” буюу намын эсрэг бүлэглэсэн гэх зохиомол улс төрийн хэргийн таван гол толгойлогчийн нэг гэгдэн буруудаж, ардчилсан хувьсгал ялтал буюу 1991 он хүртэл 25 жил хөдөө орон нутагт цөлөгдөн, хүнд хүчир ажил хийж байсан. Иймд Д.Цогтбаатар  бага наснаас эхлэн  ардчилсан үзлээр хүмүүжсэн,  Ардчилсан хөдөлгөөнд эхнээс нь оролцсон   анхдагчдын нэг юм.  Мөн тус намын  Гүйцэтгэх зөвлөлийн  анхны гишүүдийн нэг бөгөөд улс төрийн угшлын хувьд “Алтан гадас”-т харъяалагддаг.  Сангийн яамны газрын дарга, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж  байсан. Тухайн үед Төрийн  өмчит  компаниудыг  үнэгүйдүүлж хоорондоо  наймаалцдаг  байсан  аргыг  таслан  зогсоож  үнэ  цэнэтэй  болгож, эзэнжүүлж,  ашигтайгаар  ажиллуулах эхлэлийг тавьж байв.

АТОЗ-ын дэд дэтргүүн, “Ардчилсан намаа аваръя” хөдөлгөөний тэргүүн Д.Цогтбаатар  УИХ-ын нөхөн сонгуульд  өөрөө нэр дэвших үү, намаас илгээсэн нэр дэвшигчийн “таяг” болж сонгуулийн хүрдийг эргүүлэх үү гэсэн асуулт гарч байна.

Эх сурвалж: www.polit.mn