С.САРУУЛ

Баян-Өлгий аймгийн Толбо суманд 12 дугаар ангийн зургаан сурагч Хар нуурт осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Аймгийн онцгой байдлын байгууллага дуудлага  мэдээллийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Цогцосуудыг 5-10 метрийн гүнээс гаргажээ.

Цаг уурын байгууллагын  мэдээллээр гол, мөрний ус үерийн аюултай түвшинг даван үерлэж буй бөгөөд иргэдийг үерийн аюулаас болгоомжилж, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Эх сурвалж: wwww.polit.mn