Сангийн яамны 2021 оны гуравдугаар сард шийдвэрлэсэн тендерийн гомдлын 20 гаруй хувь нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн зарласан тендертэй холбоотой байжээ. Нийт 17 тендерийн заргыг шийджээ. Эдгээрээс 5-ынх нь заргын бүрдүүлбэр дутуу учир хүлээж аваагүй байна. Харин 1 компани заргаа эргүүлэн татаж, 1 компанийн заргын дагуу тендерийг хүчингүй болгожээ.