Далай ламын даалгавартай ирсэн гэгээнтэн

0
хуваалцах
420
үзсэн

Ц.МЯГМАРБАЯР

 

XXI зууны квантын физикийн хамгийн сүүлийн үеийн  ололтод шид болон шашиныг нэмчихвэл квантын эмчилгээ болно хэмээн барууны ертөнцөд дорно дахины анагаах ухааныг дэлгэрүүлэгч Энэтхэгийн доктор Дипак Чопра нэгэнтээ хэлсэн байдаг аж. Америкчууд төрөлхийн гавалын ясны гажигтай, рахиттай, муруй нуруутай , Х хөлтэй хүнд таван удаа квантын эмчилгээг хийхэд тэгширсэн гайхамшигтай жишээг харуулсан баримтыг бясалгалын их багш Свами Равичанд надад үзүүлснээр бидний сонирхолтой яриа эхэлсэн юм. Тэгвэл холын америкт болж буй ид шидийн гэх энэхүү эмчилгээг Монголдоо нэвтрүүлж өвчин зовлондоо шаналсан олон зуун хүнийг эдгээж, тэдэнд аз заргал, сайн сайхан амьдрал бэлэглэж яваа эрхэм бол миний нийтлэлийн баатар монгол оронд рейки бясалгалыг дэлгэрүүлэгч,тулааны урлаг, хийн тамирыг хөгжүүлэгч, квант болон тета эмчилгээг нэвтрүүлэгч Энэтхэгийн Анагаах Ухааны доктор эмч,багш, Монголын Рейкийн Холбооны тэргүүн Даваадоржийн Цагаадай юм. Түүнд бүтээгчээс өгсөн нэр нь Свами Равичанд. Ийнхүү Д.Цагаадай багшийг “Зууны мэдээ” сонин амьдралын тойрог буландаа урьж ярилцсан юм.

Тэр  “Амрыг эрье” хэмээн мэндчилдэг. Түүнтэй ярилцлага хийх  зуурт түүний утсанд дуудлага ирлээ. Нэг л сандарсан хүн залгасан бололтой. “За тайван бай. Багш нь эндээс энерги явуулая. Айлтгүй, яг одоо төвлөрөөрэй” хэмээгаад утас аа тавив. Хөвсгөлөөс шавь нь холбогдож “Аав маань гудамжинд явж байгаад ухаан алдаад уначихлаа гэж  шавь нь залгажээ.Тэрээр сүүлийн үед нэвтрүүлээд байгаа тета эмчилгээг зайнаас үзүүллээ. Одоо удахгүй ухаан орно байх гэж хэлээд бидний яриа үргэлжилсэн юм. Сүүлийн жилүүдэд тета бясалгалд олон хүнийг дагуулан баясгаж ван өгч байна. Олон жил  иога, бясалгал болон даян хийсэн хүмүүс тета түвшинд орчихдог. Нэг ёсондоо гэгээрсэн гэсэн үг л дээ гээд даруухнаар хэлэв.

 

Түүний шавь нар нь “их багш” хэмээн өргөмжилдөг

Олноо “их багш” хэмээн өргөмжлөгдсөн их  бясалгагчын номын өргөөний тавиурт гадаад бичигтэй дүүрэн ном сонин содон бэлэг дурсгалын зүйлс, хатад, япон ханзаар таталсан үгтэй дурсгалын жааз өлгөөстэй. Монгол оронд 25 жил рейки бясалгалыг хөгжүүлж 100 мянган гаруй хүнийг эмчилж, эдгээн, аз жаргалтай амьдралынх нь үүд хаалгыг нээж  ид шидийг үзүүлж яваа эрхэм. Монголын өнцөг булан бүрт байдаг олон зуун шавь нар түүнийг  “их багш” хэмээн дууддаг юм билээ. Түүний туулсан амьдрал бүхнээс суралцах, бахархан дуурайх сэтгэгдэл ирээдүй хойч үе болсон хүүхэд, залууст сургамжтай. Энэ тухай нийтлэлч Баабар, Цэнддоо нарын автортой “Британника”-иас эрхтэй “Непко” -гоос гаргасан Монголын улстөр шинжлэх ухааны нэвтэрхий тольд түүний талаар дэлгэрэнгүй дурьдсан байдаг аж. 

Гэгээрсэн хүн нь л хүний  хувь тавилан, хэд наслах, үхэх өдрийг нь хүртэл хэлж чадна байх. Түүнийг Энэтхэгт “Амьдрах ухааны хөтөлбөр”  хэрэгжүүлж байх үед нэг найз нь “Би хэзээ үхэхийг хэлээд өг гэжээ. Гэвч найз нь хүнд өвчин туссан удахгүй үхэх болсныг мэдсэн ч түүнд хэлэлгүй өнгөрчээ. Харин  найз нь гурван сарын дараа чи надад үүнийгээ зааж өгөөч гэжээ. Хүсэлтийг нь зөвшөөрч зааж өгснөөр өөрийгөө удахгүй үхэхийг мэдсэн гэдэг. Тэр үед үхлээс зайлуулах арга, шидэд суралцсан байсан бол амийг нь аврах байсан. Одоо бол ямар ч өвчин зовлон туссан, ажил төрөл нь бүтэлгүй болж, хань ижлээсээ салсан, үхэл зовлонд унасан, ядуу тарчиг хэнийг ч өвчин зовлонгоос нь ангижруулж өөд нь татаад төрөл арилжсан болох аргад суралцсан гэв. Түүнээс ван хүртсэн рейки амьдралын эрч хүчийг түгээгч олон зуун шавь Монголын өнцөг булан бүрт байгааг дурдах юм бол бичээд барахгүй. Увсын Өндөрхангай сумын Хишигтэйхүү, Сүхбаатар аймгийн Ц.Болормаа, Дундговь, Өмнөговь аймгийн Мали, Адха Хөвсгөл аймгийн Очиржав, Наранцэцэг,Чулуунсүх, Баянгол дүүргийн рейкийн багш Орисса, Сэлэнгийн  Наранхүү, Улаанбаатар Өнөрөө буюу Клапана, Дарханы Монголын мисс Батцэцэгийн ээж Алтанцэцэг буюу Дас, Дивана, Ма, Замын- Үүдийн Батсайхан, Эрдэнэтийн Гэрэлмаа, зэргийг дурдах байна. Тэд тус бүр 4-6 мянган шавьтай болж өргөжсөн. Холбооны арын албаны ажил болоод эдгээр олон шавь нарыг нэгтнэж ажилладаг хүн бол Ганиша, Вина нартаа үргэлж баярлаж явдаг гэдгээ хэлсэн юм. Тэд жил бүр Хөвсгөл далайн эрэгт, Өмнөговьд гээд олон сайхан байгалийн үзэсгэлэнт газруудад олноороо цугларч бясалгадгаа дурсан ярьж байна.  

Квант эмчилгээний үүслийг тэрбээр тайлбарлахдаа хүн төрөлхтөнд туслахын тулд маш олон зуун жил амьдарсан “лазарис”хэмээх сүнс зааж үлдээсэн түүхтэй гэнэ. Түүнчлэн дэлхийн од Yana Staples-д бүтээгчээс нь тета эмчилгээг дэлхийн хүмүүст түгээн дэлгэрүүл хэмээн даалгавар өгсөн нь бахархмаар байдаг гэж тэр нэмж хэлсэн. Учир нь Yana Staplеs  хүндээр өвчилж  хөл нь өвдөх үед бүтээгчид хандахад мөнгөн усны хордлогоос болсон гээд  хэдэн өвс буцалгаж уугаад эдгэсэн аж. Мөн тэр эдгэснийхээ дараа найман настай төрөлхийн саажилттай хүүхдэд тета эмчилгээг хийж тэр дор нь эдгээсэн гэнэ. Сүүлийн үед манай хүүхэд залуучууд энэхүү эмчилгээг ихэд сонирхож хичээллэх болсныг онцолж байв.

 

Тэрээр 100 мянга гаруй шавьтай

Дээрхийн гэгээн Далай багш энэ захидалаа өөрийн биеэр гардуулж өгч байжээ. 1997 оны тавдугаар сар.

Иога, рейкийн бясалгалын багш нар түүнд шавь орж тета эмчилгээг сонирхохын зэрэгцээ 18-20 настай залуучууд сонирхож эхэлсэнд тэр баяртай байгаа гэсэн. Тухайлбал, Сүхбаатар аймгийн  эгч, дүү оюутан Алтантогос, Баярцэцэг нар квант,тета эмчилгээгээр ихэд шимтэн суралцаж байгааг онцолсон. Харин тета эмчилгээ нь хормын төдийд эдгэрдэг рейки бясалгалын дараагийн үе гэж хэлж болно. Гэхдээ олон жилийн ажиглалтаар тухайн хүний биеийн дөрвөн түвшин болох суурь түвшин, удамшлын түвшин, үйлийн үрийн болон сүнсний түвшинд буй сөрөг үзэл бодлуудыг эерэг болгоогүй цагт хүний эдгэрэх, хүсэл биелэх хугацаа сунжирдаг гэдгийг эмч маань хэлсэн. Түүнчлэн эмч маань сөрөг үзэл бодлуудыг ч сүүлийн үед Япон, Америкт  дэлгэрээд байгаа  “Maslo test” -ээр  тодорхойлдог гэсэн. Энэ нь булчингийн оношилгоо аж. Цагаадай багш зургаан жил талийгаач эхнэрийнхээ хойноос уйлж, шаналж, нус нулмистайгаа холилдож явсан гэдэг. Ийм үед хүн сэтгэлийнхээ талыг талийгаачдаа  алдаж тал хүн болчихдог. Тэгэхээр бясалгалын аргаар өөрийнхөө алдсан талыг эргүүлэн нөхөж авч болдог нь хамгийн гайхамшиг шүү гэв. Тэрээр цааш нь тета эмчилгээгээр тэр хүний бие рүү бодлоороо орж ямар сүнс хэд байгааг хардаг. Дараа бясалгалын аргаар буцаж бие рүү нь орж эдгээр сүнсийг хүний биеэс нь зайлуулж VII түвшинд уусгаж байхгүй болгодог. Ийм байдалд орсон олон хүнд энэ эмчилгээг хийсэн. Үр дүн сайн байдаг ч сарын дараа буцаад тэр байдалдаа орчихдог нь харамсалтай байсан. Тиймээс эмчилгээ хийсний дараа хамгаалалт хийж өгөх хэрэгтэй болсон.Сүүлийн үед хамгаалалт хийж эмчлах арга маань улам нарийсаж хүчтэй болж байна даа гэлээ. Нэг юмийг олон дахин хийгээд байхад мастер болдог гэж.  Брюс Ли “ Би нэг дасгалыг 1000 удаа хийсэн хүнээс айна” гэж хэлсэн байдаг. Хүн амьдарлынхаа турш нэг зүйлийг тууштай хйсэн байхад төгс болж гэгээрэлд дөхдөг гэдгийг амжилтад хүрсэн олон хүний бодит амьдрал гэрчилсээр.

 

Их хот хүнээ иддэг гэдэг үг сэтгэлд сэртхийлгэм

Дели хотын захирагч амьдрах ухааны сургалтыг амжилттай явуулсанд талархаж алтан цаг гардуулж байсан агшин. 1997он.

Хот хөгжихийн хэрээр хүмүүсийн амьдрал асар хурдтай өөрчлөлттэй цаг хугацаанд өрнөж буй боловч муу зүйлс салахгүй даган, өвчин зовлон, харгис үйлдэл, өлсгөлөн ядуурал, байгалийн гамшиг  зэрэгцэн оршсоор. Энэ нь бид байгаль дэлхий, сансар огторгуйн эрчим хүчээс хором хормоор алсарч алд биеэ арчаагүй нэгэн болгож өвчний үүр,сэтгэлийн дарамт уур бухимдал, хүсэл, шуналд автуулах зэргээр илэрсээр буй нь харамсалтай. Нэг үгээр хэлбэл, “ хот, хотжих тусам хүнээ иддэг гэдэг сэтгэл сэртхийлгэм” гэж түүний хажууд байсан шавь Ачарьяа Клапана буюу Д.Өнөрөөгийн хэлсэн үг тодхон. Гэвч энэ бүгдээс ангижирхад хүний  оюун санаа төдийгүй рейки бясалгал цаглашгүй их тусыг хүргэдэг. Өмнө нь  хүмүүсийг бултаар нь  суулгаж байгаад зэрэг бясалгал хийлгэхэд рейкийн хүч хурдтай  нөлөөлж эмчилгээ авах нь хурдан байсан бол одоо нөлөөлөлд орох  хугацаа нь буюу эмчилгээний хурд багасаж байна. Гэхдээ үүнийгээ дагаад хормын төдийд өвчинг нь  арилгадаг эмчилгээ бий болж нэвтрүүлж эхэлсэнг дээр өгүүлэв. Аливаа зүйл хөгжихийн хэрээр улам нарийсаж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, рейкигээс квант руу, квантаас тета руу, тетагаас барс, барсаас аксес, аксесаас хо-по-но-поно гээд. Цаг нь болохоор бүгд ашиглагдаад ирнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүмүүс зарим эмчилгээг ойлгож хүлээж авах нөхцөл нь бүрдээгүй байдагтай холбоотой. Анх рейки бясалгалыг дэлгэрүүлж байхад хүмүүс ойлгож хүлээж авах нь харилцан адилгүй байсан. Мах идэхгүй, архи уухгүй, 21 хоног ус уудаг гэнэ. Ийм юм гэж хаана байна. Махаа идэж архиа ууж байгаад үхнэ гэж байсан  хүмүүс өнөөдөр зарим нь бурханы оронд заларч, зарим нь хүнд өвчин туссан, архичин болсон  ийм л байдалтай байна. Тэгвэл өнөөдөр хүн бүхэн бясалгалын эрч хүчийг мэдэрч эерэгээр  хүлээн авч байна. Магадгүй өнөөдөр квант болон тета, барс, аксес хэмээх ид шидийн эмчилгээний тухай сонсоод зарим нь хүлээж авахгүй, итгэхгүй л байх. Тэгвэл хэдэн жилийн дараа хүлээн зөвшөөрч л таараа.

 

Өсвөр насныханд амьдрах ухаанд суралцах лекц уншдаг

“United world collage”-ийн Сингапур дахь салбар сургуулийн  өсвөр насны хүүхдүүдэд хичээл зааж буй нь. 1994 он.

Амьдралын их сургуулийг алхах гэж байгаа 14-15 насныхантай тэрээр үеийн найзууд шиг нөхөрлөдөг гэсэн. Учир нь эдгээр хүүхдүүд хамгийн эрсдэлтэй насан дээрээ хэний ч үгэнд ордоггүй шилжилтийн насандаа байдаг. Энэ үед л хамгийн үлгэр дууриалтай,тэднийг ойлгодог амьдралын зөв хэвшилтэй хүмүүстэй найзлаж нөхөрлөлүүснээр буруу зам руу хазайх нь бага байдаг. Би Энэтхэгт байхдаа Америкийн нэгдсэн коллеж болох United world college- ийн Сингапур, Энэтхэгийн салбар сургуулийн хүүхдүүдэд амьдрах ухааны лекц уншиж явахдаа маш олон хүүхдүүдтэй найзалж байлаа. Хичээлээ заачихаад гитар тоглож дуу дуулж өгдөг, бүжиглэдэг, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг сонсож чиглүүлж өгдөг байснаас гадна бие хамгалах тулааны урлагт сургадаг байжээ. Ингэснээр айдсаа дарах, бардам зангаа удирдах, тэвчээртэй болох, хүний үг сонсдог, бие биеээ хүндэтгэх гээд амьдарлын бүхий сорилтод бэлтгэдэг. Одоо тэд том хүн болж бүгд сайн сайхан амьдарч яваа. Монголдоо ирээд мөн л энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэн Цэцэгмаа захиралтай Хятад сургалттай сургуулийн өсвөр насныханд лекцээ уншиж тэдэнтэй байнга ойр дотно байдаг. Өсвөр насныханы сэтгэл зүйг зөв төлөвшүүлхэд бахархан дууриах хүмүүсийн хүрээлэлд оруулах нь хамгийн чухал. Тэрээр одоо өсвөр насны хүү, охин хоёртой. Тэд 23 дугаар сургуулийн ес, аравдугаар ангийн сурагчид. Хүүгээ хоёрдугаар, охиноо дөрөвдүгээр ангиасаас таэквондо буюу бие хамгаалах урлагаар хичээллүүлж хоёулаа II зэргийн хар бүс дантай болцгоож улмаар охин нь залуучуудын шигшээ багийн тамирчин болжээ. Эмчийн маань анхны эхнэр нь энэтхэг эмэгтэй байжээ.

Эхнэр Б.Батзаяа ШУТИС-ийн Эрчим хүч инженерийн сургуулийн менежментийн багш, шинжлэх ухааны доктор.

Эхнэрээ өнгөрснөөс хойш зургаан жил шаналж, гуниж гутарч, эвлэрч чадахгүй Энэтхэг Монголын хооронд олон удаа ирж очиж явахдаа хоёр хүүгийнхээ ээжтэй танилцан гэрлэж хамтын амьдралаа эхлүүлснээс хойш эдүүгээ 17 жил болжээ. Эхнэр Б.Батзаяа ШУТИС-ийн Эрчим хүч инженерийн сургуулийн менежментийн багш, шинжлэх ухааны доктор бүсгүй байдаг гэсэн. Одоо 25 жилийн өмнө найз нараа зургийн цомгоос харж суухад ихэнхи нь бурханы оронд заларсан байгаа нь харамсалтай байдаг. Би бага тойргийн энэ л байранд өсч торнисон хэдий ч ээж, аав минь намайг орос сургуульд сургаж өөрөөсөө амжилттай яваа олон хүнтэй найзалж нөхөрлүүлэн тэдэнтэй ойр дотно өсгөсөн нь миний өнөөдрийн энэ амжилттай явахын эхлэл байсан. Тэглээ гээд бага тойргийн хэдэн муусайн найзуудаасаа нүүр бууруулж яваагүй. Чанартай ганц нэг шил архи авч өгөөд ядарсан нэгэнд нь хэдэн цаас илүүчилж, өөрт илүү хувцасаа өгөх зэргээр олны буяныг хувааж явна даа хэмээсэн.

 

Найзууд маань намайг нь Бахайгийн ламтан гэж дууддаг

Д.Цагаадай багш хүү Ц.Юсүй, охин Ц.Камалын хамт. Тэд Таэквондогийн II зэргийн хар бүс дантай 23 дугаар сургуульд сурдаг.

Түүнийг 1997 онд Энэтхэг улсад  амьдарч суралцаж байхад “February”, “Namaste” сонины сурвалжлагч  The Baha’I Lama-Бахайгийн ламтан гэсэн нийтлэлдээ “ Хүндэт Даваадоржийн Цагаадай. Хэрэв та миний нэрийг зөв дуудаж чадахгүй байгаа бол санаа зовох хэрэггүй дээ. Найзууд маань намайг нь Бахайгийн ламтан гэж дууддаг гэсэн ганц зүйлийг санаж байхад болно. Монголоос ирсэн энэ сэтгэцийн эмчтэй өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн Хайдерабад хотод уулзсан юм. Уулзалтын дараа “Yeh  har marzi ki dawaa hai” гэсэн үг сэтгэлд үлдсэн. Тэр зүсээ энгийн хүн болж хувиргасан гэгээнтэн байсан юм. Түүнийг Монгол руугаа буцах болсонд Далай багш монголдоо рейки бясалгалыг хөгжүүлэхэд дэм болох биз хэмээн 1997 онд түүнд өөрийхөө гарын үсэгтэй бичгийг хийж өгсөн нь одоо ч түүнд хадгалаастай байдаг юм билээ. Тэрээр Энэтхэгт байхдаа улстөр, нийгмийн томоохон зүтгэлтнүүдийн хувийн эмч,зөвлөх, ойр дотны хүн, хамгаалагч нь  явсан гэдэг. Энэ бүгдийг түүний зургийн цомог илтгэдэг. 

 

Түүний эмээ цэдэнбал даргатай хамт ЗХУ-д сурч байжээ

 

Аав Д.Даваадорж Булган аймгийн Бугат сумын харьяат, ээж Ц.Туяа Увсын аймгийн гаралтай. Эмч болох байсан ч амьдрлын шаардлагаар барилгын инженер болсон. Эдүүгээ 82 настай энх тунх амьдарч явна хэмээсэн. Харин аав нь “ИЛ-14” онгоцны нисэгч.1963 онд Хөвсгөлд нислэг хийж явахдаа бүргэд шувуутай мөргөлдөж онгоцоо амжилттай газардуулж явсан түүхэнд бичигдсэн гавьатан хэмээн хуучилсан. Харин ээжийнх нь ээж түүний эмээг Цүнхэг төр нийгмийн зүтгэлтэн хуульч эмэгтэй байжээ. Цэдэнбал даргатай хамт Эрхүү хот руу сургуульд явж, эх орны дайны үед Москвад суралцаж байхдаа орос цэргүүдэд цусаа өгч явсан эмэгтэй байсан гэдэг. 1945 онд Монголын XX зууны манлай эмэгтэйчүүдийн нэг С.Удвал гуайтай Лондонд ажлаар явж байхдаа авахуулсан гэрэл зураг нь түүний ажлын өрөөнийх нь хойморт хүндтэй байр эзэлдэг юм билээ. Харин өвөө буюу ээжийнх нь аав 1939 оны Халх голын дайны зөвлөх орос хүн байжээ. Д.Цагаадай Улаанбаатар хотын уугуул ч багаасаа орос цэцэрлэг, сургуульд суралцаж улмаар Агаарын десантын отрядад десантчин, шүхэрчнээр ажиллаж байгаад тухай үеийн ЗХУ-ын Дотоод яамны Мөрдөнгийн дээд сургуульд суралцжээ.Төгсч ирээд хөдөө орон нутагт мөрдөн байцаагчаар таван жил, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газарт ажиллаж байжээ. Тэрээр Орос-д сурч байхдаа ЗХУ-ын каратегийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож дөрөвдүгээр байр эзэлжээ. Харамсалтай нь гадны хүн гэдгээр хавчиж нэгдүгээр байранд оруулдаггүй байсан хэдий ч ОХУ-ын спортын дэд мастер цолыг хүртэсэн аж. Тэр үед ихэд дэлгэрч байсан каратэг гарамгай эзэмшиж гал дөлтэй, зарчимч шудрага, ажил, мэргэжилдээ гаргуун нэгэн явсан гэдэг. “Карэтэ” монголд анх нэвтрүүлж эхлэхдээ  анх одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр Энхтуяа, лам Сэнгэ-Очир нарт зааж сургаж байсан гэдэг. 1980 аад оны үед хүүхэд залуучуудыг байлдан дагуулж байсан “Хонгилдоон”, “Күнпү Фанда” зэрэг кино ид дэлгэрч каратэ-гоор хичээллэгсэд олширч энэхүү спортыг хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр их. Тулааны урлагаараа дамжуулан залуу насны ааг омогшил, бардам зангаа зөв үйлд зориулах замыг сонгож Энэтхэг улсыг зорьсноор их үйл хэргийг эхлүүлсэн гэдэг.

 Бидний яриа дуусах  үед ярилцлага эхлэхийн өмнө утсаар ярьсан хүний аав ухаан орж сэргэсэн гэсэн мэдээ ирсэн юм. Ийнхүү ярилцлага маань өндөрлөж цар тахлын хөл хорион дундуур тэднийхээс гарч  явах зуурт нөгөө их хотын чимээ шуугиан нам, жим, ганц нэг явган хүн, машинаас өөр хөл хөдөлгөөн бага нэг л уужуу тайван. Нахиагаа дэлгэн гөлөглөх модод эргэлдэн нисэх болжморын жиргээ тодоос тод сонсогдож урд өмнө тэр их чимээнээс ялган сонсож байгаагүй санагдана. Ингээд бодохоор надад ч мөн төвлөрөл, бясалгал, ид шидийн  эмчилгээнд ор гэдэг үгийг дотор хүн минь шивнэж байх шиг болов. Уншигч танаа сонирхолтой, ид шидтэй  ховор зочинтой уулзлуусан гэж бодохоор сэтгэл сэргэм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.10 ДАВАА № 93, 94 (6570, 6571)

Д.Цэцэгмаа
Эрдэмт хүн даруу их мөрөн дөлгөөн гэж манай хамт олонд энерги, эрч хүч ,хүн төрөлхтний оюуны гайхамшигт бүтээлээсээ сургаж эмчилж, ажиллаж, амьдрахад нь эрч хүч өгч оюуны хөдөлмөр хийх үйлсэд нь үнэтэй хөрөнгө оруулж байдагт нь гүнээ талархаж баярлаж явдаг даа . Олон олон хүнд эрдэмээ хайрлаарай
Эрдэнэсувд
Багш минь гэр бүл,сургуулийн хамт олонд үргэлж,эрч хүч,энерги,амжилт өгч байдаг мундаг хүн бид бахархадаг
Амита
Миний багш хамгийн гайхамшигтай хүн