Б.Очир

 

Коронавирусын эсрэг Хятад улсад үйлдвэрлэсэн вакцинуудыг туршсан үр дүнд олон улсын шинжээчид үнэлгээ хийсэн. Туршилтад "Синофарм", "Синовак" компаниудын вакцинууд хамрагдсан юм. Шинжээчид туршилт хийсэн дүгнэлтээ ДЭМБ-д хүргүүлээд байсан.

Тэгвэл ДЭМБ уг вакцинуудыг хэрэглэх зөвшөөрөл олгосноо зарлалаа. ДЭМБ-ын тэргүүн Др.Тедрос Адханом Гребесесус өнөөдөр /2021.5.7/ мэдэгдэл хийж "БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн коронавирусын эсрэг вакцин нь ДЭМБ-аас яаралтай хэрэглээний жагсаалтад оруулж, аюулгүй байдал, үр дүн, чанарын баталгаажуулалтыг хийсэн зургаа дахь вакцин боллоо" гэв. Монгол Улсын Засгийн газраас иргэдээ вакцинжуулахад голлон хэрэглэсэн вакциныг ийн ДЭМБ албан ёсоор хүлээн зөвшөөрч, бүртгэж авлаа.