Вакцины хоёр тундаа хамрагдсан иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ

0
хуваалцах
156
үзсэн

Б.ОД

Засгийн газраас COVID-19 эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан.Энэ урамшууллыг “Дархлаагаа сайн тогтооход дэмжлэг үзүүлж, амин дэм авахад зориулж байна” хэмээн Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан.
Тэгвэл вакцины хоёр тундаа хамрагдсан иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн дансанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна. 

Эх сурвалж:www.polit.mn