Б.ТУУЛ

“Зууны мэдээ” сонины 2021.4.12-ны ДАВАА гаригийн № 73 (6550) дугаарт үүдэл эсийн мэргэжилтэн АШУҮИС-ийн багш, “HFS” Үүдэл эсийн клиникийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Б.Хонгорзул нэгэн сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа “Орчин үеийн шинжлэх ухаанд үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх зорилгоор хүйн судас-эхэс, өөх, ясны чөмөг болон захын цуснаас гаргаж авч байна. Захын цус болон ясны чөмөгнөөс гарган авсан үүдэл эс нь цусны өвчнүүдэд хэрэглэгддэг. Сүүлийн үед олон улсад өргөн хэрэглэж буй эрэлттэй арга нь өөхнөөс үүдэл эс гарган авах арга. Энэ нь өвчтөнд зовуурь  багатай. Хоёрт, олдоц ихтэй. Хүссэн үедээ өөхнөөсөө үүдэл эс ялган авах боломжтой. Дээрээс нь эсийн гарц сайн байдаг. Хангалттай тоогоор авахын тулд эдээ ахиу авч болно. Хамгийн гол нь хавдар болох магадлал бага. Эдгээр давуу талуудыг нь харгалзаад Монголд “HFS” Үүдэл эсийн клиникт өөхний эдээс ялган авсан үүдэл эсийг эмчилгээнд хэрэглэх аргыг нэвтрүүлэхээр бид ч гэсэн хичээн ажиллаж байна” гэжээ. 
“HFS” үүдэл эсийн клиник эмнэлгийн хувьд, үүдээ нээгээд удаагүй байгаа ч гэсэн ч энэ хугацаанд чамлахааргүй олон хүн эмчилж, үр дүнгээ хянаад явж байгаа аж. Тэрээр “Үүдэл эсийн эмчилгээний үр дүнг харахад, багаар бодоход 1-3 сарын хугацаа шаардагддаг. Манай үйлчлүүлэгчдийн хувьд,  тодорхой үр дүнгүүд  гарсан. Тухайлбал, үе мөчний өвчин, чихрийн шижингийн гаралтай хөлний шарх, архаг шарх, тархины хатингаршил, бэлгийн сулрал, үс халзралт, дотоод шүүрлийн өвчлөл гэх мэт өвчнийг эмчилж байна” гэв.  Мэдээж, Хятад, Солонгос, Япон, АНУ гэх мэт улс орнуудтай харьцуулахад  үнийн хувьд, 2-5 дахин хямд хийдэг юм байна. Гэхдээ аль ч төрлийн өвчний үед хамгийн хүнд буюу өвчин нь сүүлийн шатандаа орж, хүндэрсэн тохиолдолд энэ эмчилгээг хийлгэхийг зөвлөдөггүй гэдгийг эмч нар анхааруулж байна. Энэ эмчилгээний тухайд энгийн хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлахад, хүний үүдэл эсийг нь ялгаж аваад буцаагаад биед нь суулгах аргаар эмчилдэг ажээ. 

Эх сурвалж: www.polit.mn