COVID-19: Халдвар 18000 давж, гурван иргэн нас баржээ

0
хуваалцах
153
үзсэн

С.САРУУЛ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнүүд хийх явцад 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 18002 болж байна. 742 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд  654 нь Улаанбаатар хотод, 88 нь орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 10638 боллоо.  Халдварын улмаас 2978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2071, хүндэвтэр 689, хүнд 173, маш хүнд 45 хүн байна. Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьдаг. Өнгөрсөн хоногт хоёр нас баралт/69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн хүн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад нас барлаа. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn