С.САРУУЛ

 

Унгар улс өнгөрсөн жилийн хугацаанд цар тахалтай хэрхэн тэмцэв. Мөн цар тахлын үеэр иргэдийнхээ амьжиргаа, эдийн засгийг сэргээх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Унгар улсаас манай улсад суугаа Элчин сайд Др.Обрущанский Борбала Анна “Зууны мэдээ” сонины “Элчин сайд ярьж байна” буландаа ярилцлага өгөхдөө “Цар тахлын үеэр Унгарын Засгийн газраас эдийн засгийн хэрхэн хамгаалах вэ гэдэг зорилго тавин ажиллаж байна. Эдгээрээс хамгийн чухал нэг зүйл бол экспортын гүйцэтгэлийг хадгалах, шинэ гадаад зах зээлийг олж авах явдал юм. Бид зөвхөн амьд үлдэхийг бус, харин тахлын өмнөх үеэс илүү хүчтэй байхыг хүсэж байгаа. Унгарын бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, борлуулалтыг сайжруулах нь чухал юм. Эдийн засгаа хамгаалах хүрээнд мөн ажлын байрыг хадгалах, хөрөнгө оруулалт, стратегийн ач холбогдол бүхий аж үйлдвэрийг дэмжих, компаниудын хөрвөх чадварыг хангах зорилтыг тавьж байна. Ажлын байрыг хамгаалах, шинээр ажлын байрыг бий болгоход хөрөнгө оруулалт чухал. Манай Засгийн газраас үүнийг дэмжиж хөтөлбөр хэрэгжүүлж ажилладаг. Унгарын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрөөр олон улсын шинэ зах зээлд гарах боломжтой гэж үздэг. Цар тахлын улмаас алдсан бүх ажлын байрыг нөхөх зорилгоор ажлын байрыг нөхөх эвсэлд Унгарын Засгийн газар нэгдсэн. Засгийн газрын энэ хөтөлбөрөөр 2020 онд гэхэд 1433 хөрөнгө оруулалтыг татаж, энэ нь 12603 ажлын байр бий болгож, 264595 ажлын байр хадгалах баталгаа болно гэсэн үг юм “ гэлээ.

 

Эх сурвалж: www.polit.mn