Сангийн сайдаас Төсвийн байнгын хорооны дарга

0
хуваалцах
216
үзсэн

Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн цахим хуудастаа хүргэж байна. 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байгаад саяхнаас УИХ дахь Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдоод байна.  Тэрээр тус байнгын хороог өмнө нь хоёр ч удаа даргалж байсан туршлагатай.  Мөн парламентад дөрөв дэх удаагаа,  Засгийн газрын бүтэцэд  Түлш эрчим хүчний сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдаар хоёр удаа гээд нийт дөрвөн удаа орж ажилласан байна.  Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургууль, ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль, Австралийн Сидней Их сургуулийг тус тус төгсчээ.  Тэрээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай таарамжгүй байдаг.  Тиймдээ ч түүнийг анх сайд болоход Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьж байсан. Мөн өөрийн цахим хуудаснаа одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эрхгүй тухай  байр сууриа илэрхийлсээр байгаа билээ. 

Эх сурвалж: www.polit.mn