Гол байнгын хороог Ж.Мөнхбат даргална

0
хуваалцах
208
үзсэн

Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.   

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн цахим хуудастаа  мэдээлж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат томилогдоод байна. 

Ж.Мөнхбат нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, мөн энэ салбарын сайдаар ажиллаж байсан.  Мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ЗГХЭГ-ын дарга байсан билээ. Гэвч Засгийн газар нь унасны дараа МАН дотроо хоёр хуваагдаж, нэлээд үзэлцэхэд  Ж.Мөнхбат  М.Энхболдын талд зогссон удаатай.  Харин энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилов.   Төрийн байгуулалтын байнгын хороо нь парламентын голлох асуудлуудыг хэлэлцдэг чухал бүтэц.  Тиймдээ ч өмнө нь туршлагатай хүмүүсийг тус байнгын хорооны даргаар томилдог байв.   Энэ удаа Ж.Мөнхбат гишүүний ээлж ирсэн бололтой.  Тэрбээр улс төр, судлаач мэргэжилтэй. Парламентад улиран сонгогдоод байна.

Эх сурвалж:www.polit.mn