З.БАТЦЭЦЭГ 

2020 онд дэлхийн эрдэм шинжилгээний нийгэмлэгүүд коронавирусын эсрэг тэмцсэн. Цар тахал гарснаас хэдхэн сарын дараа ОХУ, АНУ, Европын мэргэжилтнүүд COVID-19-ын эсрэг хэд хэдэн вакцин танилцуулсан. Өнгөрч 2020 оны турш эрдэмтэд сансар огторгуй судлалаа үргэлжлүүлсэн. Мөн генийн инженэрчлэлд тодорхой амжилтад хүрч, хиймэл оюун санааны тусламжтайгаар уургийн бүтцийг урьдчилан хэлж сурсан. 2020 оны дэлхийн эрдмийн томоохон нээлтийг Russia Today /RT/ толилуулж байна.

Дэлхийн эрдэм шинжилгээний нийгэмлэгийн 2020 оны томоохон амжилтыг COVID-19-ын эсрэг вакциныг нэрлэж байна. Хэдхэн сарын дотор Оросын болон гадаадын мэргэжилтнүүд эхний үр дүнгээр үзэхэд амжилттай үйлчилж байгаа вакциныг гарган авчээ. Эрдэмтдийн цохон тэмдэглэснээр, вирус томоохон мутацид ортол энэ вакцин үр дүнтэй байх болно гэжээ. Энэ төрлийн вакциныг ОХУ, АНУ, Хятад, Европын бусад оронд бүтээгээд байгаа билээ.

Дэлхийд анх ОХУ-ын Гамалей төвийн “Гам-КОВИД-Вак” буюу худалдааны нэр нь “Спутник V” вакцин бүртгэгдсэн. Энэхүү хоёр найрлагат вакцин нь аденовирусын вектор, суулгасан SARS-CoV-2 вирусын өргөсний уургийн геномоос тогтоно.

ОХУ-ын бүртгүүлсэн хоёр дахь вакцин нь Новосибирскийн эрдэм шинжилгээний Вектор төвийн гаргасан “ЭпиВакКорона”.

АНУ-д туршилтын төгсөлтийн үе шатандаа Jonson&Jonson компанийн вектор вакцин, Moderna, NAID компаний РНК-вакцин, мөн BioNTech, Fosun Pharma, Pfizer компаний вакцинууд багтаж байгаа юм.

Хятадад судалгааны сүүлийн үе шатандаа нэг векторт вакцин CanSino, Sinopharm-ийн хоёр идэвхгүйжүүлсэн вакцин, Sinovac компанийн нэг вакцин хийгдэж байгаа билээ.

Оксфордын Их Сургууль, AstraZeneca компанийн вакцин нь аденовирусын сулруулсан хувилбар дээр суурилсан. Энэ вакцин хэрэглэгдэж байгаа ч 2022 он хүртэл туршилтанд байх юм байна.

Бүх дурдсан вакцинууд эмнэл зүйн туршилтын төгсгөлийн үе шатан дээр явагдаж байгаа. Зарим нэг нь яаралтай хэрэглэхийн тулд түргэвчилсэн схемээр бүртгэгдсэн байгаа. 2021 оноос эхлээд бүх нийтээр вакцинжуулалтад хамрагдах хүлээлттэй байгаа ч одоо зарим нэг эрсдэлт бүлгийхэнд болон сайн дурыханд хийгээд эхэлсэн байна.

Олон улсын томоохон вакцин бүтээгчид Гамалейн нэрэмжит төв, AstraZeneca компани хоёр хамтарч ажиллахаар болсон гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй. Ойрын хугацаанд аль аль зохион бүтээсэн вакциныг агуулсан холимог вакцины эмнэл зүйн туршилтыг эхлүүлнэ.

Орчлон ертөнцийн дуудлагаар

2020 оны хоёрдугаар сарын 10-нд нар, нарны салхийг судлах зорилготойгоор Solar Orbiter зонд хөөргөсөн. Долдугаар сард тэрээр нар руу маш бага зайнд дөхөж очин зургийг нь даржээ. Бас нэг сансрын судалгааны нээлт бол Марсын хувьсал. Канадын эрдэмтдийн дэвшүүлж байгаа таамаглалаар тэрбум жилийн өмнө Марс мөсөн бүрхүүлээр хучаастай байжээ. Энэ бол урьд нь Марс чийглэг уур амьсгалтай гэдэг онолын эсрэг байгаа юм. Шинэ хувилбараар бол Марсын хөндий хатсан гол биш, мөсөн голын хайлсан усны суваг. Мөс нь голыг нарны туяанаас хамгаалж байсан. Тиймээс урьд нь байсан Марсын нөхцөлийг авч үзэхэд тэнд амьдарч болохоор байжээ гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Жилийн дунд үеэс гурван шинэ зорилго тавьсан. Улаан гариг руу эрдэм шинжилгээний ОХУ, АНУ, АНЭУ-ын сансрын зонд илгээсэн.

Эрдэмтэд мөн Сугар гаригийг тоогоогүй орихоогүй. Англи, Америкийн эрдэмтэд энэ гаригийн хүчиллэг үүлэнд фосфин хийн ул мөр байгааг олж илрүүлсэн. Энэ нь амьдрал байдгийн нэг шинж тэмдэг. Оросын эрдэмтэд NASA-тай хамтран энэ хувилбарыг шалгахаар төлөвлөж байгаа юм. Шинжээчдийн үзэж байгаагаар фосфины ул мөр Сугар гаригт байгаа нь дэлхий дээр байдаг бичил биет тэнд байх магадлалтай гэв.

Үүнээс гадна астрофизикчид манай галактикт хурдан явагддаг радиотэсрэлтийн эх үүсвэр байна гэдгийг нээжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар үүнийг магнетарууд буюу хүчтэй соронзон долгион агуулдаг нейтроны одууд ялгаруулдаг байж магадгүй гэв. Оддын соронзон оронд радиотэсрэлт явагддаг гэж эрдэмтэд үзэж байна. Өнгөрч буй жилд Европын одон орон судлаачид хоёр том гаригаар хүрээлсэн нар шиг одын зургийг дарж чадсан байна. Үүнийг Чилид орших маш том телескопоор зургийг нь даржээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар энэ од нь дэлхийгээс 300 гэрлийн зайд оршдог бөгөөд Нарны 17 сая жилтэй тэнцэхүйц залуу хувилбар нь юм. Цаашид энэ одыг судалснаар манай дэлхийн систем яаж бүтэж хөгжсөн талаар ойлголттой болох байх гэж эрдэмтэд таамаглаж байна.

Биологчдын амжилт

CRISPR/Cas9C технологийн үндсэн дээр хийсэн анхны эм (ДНК-г засах “генийн хайч”) 2019 онд гарч, 2020 онд эрдэмтэд амжилтаа бэхжүүлсэн. Тэр дундаа “хайчийн” тусламжтайгаар цусны генийн хүнд өвчнийг эмчилж сурсан. Энэ технологийг зохион бүтээснээр өнгөрч буй жилд биохимчид Нобелийн шагнал авсан.

Америкийн биологчид дархлалын механизмыг тодорхойлсны ачаар зарим нэг ДОХ-ын халдвартай хүмүүс уг өвчнийг хяналтад барьж чадаж байна. Ийм өвчтөнүүдийн дархлаа ихэнх заримдаа бүр бүх халдвар авсан эсийг устгасан байна. Судалгаанд хамрагдсан нэг эмэгтэйн бие өөрөө ДОХ-ын вирусээс бүрэн ангижирсан байжээ. Одоо эрдэмтдийн гол зорилго бол ДОХ-той хүмүүсийн олонхийг нь өөрсдийх нь дархлаагаар эмчлэх болоод байгаа юм.

Өнгөрсөн жил эрдэмтэд бас нэгэн биологийн хэцүү заалгаврыг биелүүлэхэд тун дөхөж очисон. Сүүлийн жилүүдэд мэргэжилтнүүд аминхүчил уураг болохдоо үүсгэдэг гинжийн гурван хэмжээст хэлбэрийг гаргах гэж оролдож байсан. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар уургийн молекулын бүтцийг дүгнэж чадсан. Уургийн хэлбэр биохимийн үүргийг тодорхойлдог тул шинэ комьютерийн программ өвчний механизмыг нээхэд тусалж, шинэ эм бүтээн, цөлжилтөд тэсвэртэй ургамал бий болгох, хямд биотүлш гаргаж авахад тустай юм.

2020 онд шувуу судлаачид бас сонирхолтой судалгаа хийжээ. Тагтаа, шар шувуу, хэрээг биологчид судлаад эдгээр шувууд сул хөгжсөн оюун ухаантай болохыг тогтоожээ. Энэ судалгаанаас үзэхэд багадаа 320 сая жилийн өмнөөс тодорхой хэмжээний оюун санаатай байсан ба сүүлчийн өвөг нь нэг юм байна.

Гайхалтай хэтийн төлөв

Америкийн эрдэмтэд нүүрс агуулсан хүхрийн устөрөгч нь хамгийн халуунд буюу +15˚С дамжуулах чадварыг нь тогтоожээ. Үүний тулд дээжийг нь 1,4 сая атмосфер даралтад байрлуулжээ. Судалгааны гол даалгавар бол алдагдалгүй энерги дамжуулахыг тогтоох. Гэхдээ энэ судалгааг технологи болгож хөгжүүлэн хүн төрөлхтөн нисдэг цахилгаан аппарат бүтээх, соронзоор явдаг галт тэрэг, автобус бүтээтэл их цаг хугацаа орно.

Австралийн физикчид цөмийн цахилгаан резонанс үзэгдлийг нээсэн байна. Энэ нь цахилгаан талбайн хэлбэлзлийн тусламжтайгаар атомын цөмийг удирдах боломжтой гэсэн үг юм. Эрдэмтдийн хэлснээр санаандгүй байдлаар олж илрүүлсэн байна. Ингэснээр наноэлектроникийн салбарт, квантын комьпютер, мэдрэгч зохион бүтээхэд хэрэгтэй юм.

Цаг уурын эрсдэл

Цаг уурчид нэр нөлөө бүхий Science сэтгүүлд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг дорвитой арга хэмжээ авах талаар бичжээ. Тэдний тооцооллоор агаар мандалд нүүрсхүчлийн хий хаяснаас болж 2060 он гэхэд эргийн хотууд живж, дэлхий дээр хэт халснаас болон хэдэн сая хүн дүрвэх байдалд хүрнэ гэжээ. Түрүү жил бас цаг уурчид энэ тухай ярьж байсан ч тодорхой амжилтанд хүрээгүй байна.

Эртний урлаг

Индонезийн Сулавеси арал дээр агуйгаас хадны зураг олдсон талаар 2017 онд мэдээлж байсан. 2019 оны төгсгөлд анхны шинжилгээний дүн гарч бидний мэдэх хамгийн эртний хадны зурагнаас өмнөх үеийх байх магадлалтай гэжээ. Цаашдын судалгаа энэ магадлалыг баталжээ. Энэ “зурагны” нас ойролцоогоор 43,9 мянган жил. Хэн зурсан нь үл мэдэгдэх уг зураг дээр уламжлалт ёсоор ангийн зураг байгаа ч нэг онцлог нь хүний толгой нь амьтных бөгөөд мөн амьтны сүүлтэй юм байна.

 

Эх сурвалж: www.russian.rt.com