С.САРУУЛ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 26 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэсэн талаар УБЕГ-ын Д.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Олон газар үйлчилгээ үзүүлэхээс илүү нэг дороос авах нь өгөөжтэй. Тиймээс бид иргэний үнэмлэх болон гадаад паспортыг дахин захиалах зэрэг 26 үйлчилгээг E-Mongolia-аар үзүүлж эхэллээ. 2020 оны эхний хагаст 4410 үйлчилгээг burtgel.mn сайтаар авсан. Цахим үйлчилгээг өмнө нь үзүүлж байсны хувьд давуу тал нь зарим лавлагааны хувьд иргэдээс нэхдэг цаасан материал 2-5 хуудсаар багассан байна. Цаасан материал багасна гэдэг үл ойлголцол багасаж, цаг хэмнэх боломжтой болж байна. Эдгээр үйлчилгээ ХУР системээр дамжиж байгаа бөгөөд 120 төрлийн сервис үйлчилгээг ХУР системээр авч байна. Төрийн байгууллага энэ системийг ашиган 192 сая мэдээлэл хүлээн авсны 131 сая нь УБЕГ-ын бүртгэл үйлчилгээ байна. Цахим үйлчилгээг улс даяар нэвтрүүлэхээр ажиллаж байна. Одоогоор 274 сумыг цахим үйлчилгээнд холбосон. Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшнийг 50 мянга гаруй иргэн гар утсандаа суулгаж, 41 мянга гаруй үйлчилгээг цахимаар авсан. Үүнээс 252 иргэн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэхээ порталаар захиалж гар дээрээ аваад байна” гэв. Тодруулбал,

Төрсний бүртгэлийн лавлагаа

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа

Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлага

Регистрийн дугаарын тухай лавлагаа

Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа

Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа

Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа

Үндэсний энгийн паспорт анх удаа авсан лавлагаа

Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа

Иргэний үнэмлэхийн лавлагаа

Оршин суугаа хаягийн лавлагаа

Цахим бүртгэл хамрагдсан эсэх лавлагаа

Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа

Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа

Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа

Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа

Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лвлагаа

Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

Үл хөдлөх хөрөнгийн лавлага

Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /насанд хүрээгүй хүний/

Үндэсний гадаад паспорт захиалах

Иргэний үнэмлэх дахин авах зэргийн цахимаар авах боломжтой болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn