С.САРУУЛ

“Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцны цахим бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнийн 00:00 цагт хаагдана.

Тиймээс өнөөдөр /2018.08.04/ ажлын цагаар буюу 08:00 – 17:00 цаг хүртэл бүртгүүлэх явцад алдаа гарсан и-мэйл хаяг болон регистрийн дугаар бүртгэлтэй байгаа иргэд иргэний цахим үнэмлэхтэйгээ “Нийслэлийн Орон сууцны корпораци" -ийн төв оффист хандан сэргээлгэн авах боломжтой.

Хаяг: Төв шуудангийн баруун хойно Экспресс тауэр 207 тоот

Эх сурвалж: www.polit.mn