С.САРУУЛ

Улаанбаатарын замыг гурван хэсэгт хувааж бүсчлэхээр болсон. Хэдийгээр олон нийтийн олонх нь эсэргүүцэж байгаа ч энэ сард багтаан хэрэгжүүлэхээр болсныг албаныхан мэдэгдлээ. Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж ажлын хэсгийнхэн тайлбар өглөө.

Бүсчлэлд шилжихээр жолооч таны заавал мэдэж байх ёстой 10 дүрмийг хүргэж байна.

– А” бүс нь бага талбайг хамрах бөгөөд Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар хүртэл талбай. Б бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл. С бүс нь дээр дурдсанаас гадуур хэсгийг хамрах юм.

– Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хууль тогтоомжийн хүрээнд  ногдуулсан татвар, торгуулиа төлөөгүй, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг А, В бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахгүй.

-Улаанбаатар хотын 2300 орчим авто зогсоолыг 15000 гаруй болгож нэмэгдүүлнэ. Шинээр нэмэгдэх зогсоолын төлбөр одоо байгаа төлбөрийн хэмжээнээс нэмэгдэхгүй.

-Бүсчлэлийн асуудалд автомашины техникийн ямар нэг зөрчилгүй бол А бүс рүү нэвтэрч болно.

-Харин зогсоол нь хүртээмжтэй байхад хориглосон газарт зогсвол хуулийн хариуцлага хүлээлгэж, автомашиныг ачуулна.

-Техникийн улсын үзлэгт орсон, татвараа төлсөн наалт наалгасан байх шаардлагатай.  Жолооч хуулийн хүрээнд өөрийн үүргээ биелүүлсэн байхад А, В бүс рүү нэвтрэх наалт наалгахад ямар нэг хүндрэл учрахгүй.

-Ажлын чиг үүргийн онцлог гэвэл онцгой байдал, цагдаа, түргэн тусламж гэх мэт шуурхай албаны автомашин нэвтрэх эрхтэй.

А бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд шалгаад давхар торгууль ноогдуулахгүй. Түүвэрлэж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөрөө хариуцлага хүлээнэ.

-Өнөөдөр нийслэлд 10-с дээш зөрчил, торгуультай нийт 63 мянган жолооч байна. Өөрөөр хэлбэл, олон дүрэм зөрчсөн торгуультай байгаа автомашин бүсчлэлийн тэмдэг заалтыг зөрчин бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд тэмдэг заалт зөрчсөн гэдгээрээ  торгууль нь нэмэгдэнэ.

-Зарим жолооч нар бүр 1.2-1.5 сая хүртэл торгуультай байна.Тиймээс Цагдаагийн байгууллагаас хэт өндөр торгуультай, торгуулиас төлөөгүй удсан жолооч нарыг шүүхээр шийдүүлнэ.

Эх сурвалж: www.polit.mn