С.САРУУЛ

Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хотод өнөө шөнө буюу долдугаар сарын 04-нд хүчтэй усархаг аадар бороо орохыг анхаарууллаа. Тиймээс ОБЕГ-аас болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.

-Голын эрэг дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх,

-Үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,

-Бороотой үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх зэрэг арга хэмжээ авахыг анхаарууллаа.

 Эх сурвалж: www.polit.mn