Ц.БАЯР

БОАЖЯ-наас өнгөрсөн жил  Үндэсний их баяр наадмаар  “Цэвэрхэн наадацгаая” аяныг эхлүүлж үр дүнгээ өгч байсныг салбарын сайд өнөөдөр /07.02/ онцолж байна. Тэрээр “Үндэсний их баяр наадам гадны жуулчдын үзэж сонирхох, дэлхийд биднийг таниуладаг гол эвэнтийн нэг. Тиймээс БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд “Цэвэрхэн наадацгаая” аяныг хоёр дахь жилдээ үргэжлүүлэхээр болж байгааг энэ жил үүгээр дахин зарлаж байна.Тиймээс  ард иргэд маань өмнөх жил шигээ  баяраа сайхан тэмдэглэж байгаль дэлхийдээ хог хаягдал тарихгүй байхад идэвхи  санаачлагатай  оролцох хөдөө орон нутагт амарч зугаалахдаа хогоо цэвэрлэж явахыг уриалж байна ” гэсэн юм. Өмнө жил арав хүрэхгүй аж ахуйн нэгж байгууллагаас энэ уриалгыг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж байсан бол энэ жил 20 гаруй болж нэмэгдэж байгаа нь энэ уриалга үр дүнгээ өгч буйг илтгэж байна. Мөн Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газраас  200 гаруй залуучуудыг энэ уриалгад нэгдэж  байсан бол энэ жил энэ тоо нэмэгдэж төрийн бус олон байгууллага хамрач ажиллахаа илэрхийлээд байна. Хог хаягдал багаснаар ус болон модоо хамгаалж байна. Цэвэрлэсэн хог хаягдлаа дахин боловсруулах үйлдвэр байгуулхад улсын төсвөөс 450 гаруй сая төгрөг төсөвлөж зарим хувийн хэвшилд олгож байна. Эхний ажлын үр дүн ирэх есдүгээр сард ашиглалтад орж тухайн үед нь мэдээлнэ.Үндэсний хөгжлийн газартай хамтарч концесийн гэрээгээр хог боловсруулах үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурах гэж байна. Ингэснээр Монгол Улс хог боловсруулах үйлдвэртэй болно. Түүнчлэн сэтгүүчдийн дунд хог хаягдлын талаар дэвшүүлсэн шилдэг шийдлийн нийтлэлийн уралдаан зарласан юм. Мөн нийслэл, аймаг сум дүүргийн хэмжээнд “Цэьэрхэн наадацгаая” уоиалгын хүрээнд уралдаан зарлаж байгааг дуулгалаа.   Энэ жил наадмын тасалбарыг 3500 жуулчинд олгохоор болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn