“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн Орхон аймгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны эхний хагас жилийн байдлаар 530 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн болохыг онцолж байлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 209 оны эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөт үзүүлэлтийг 100-105.3 хувиар биелүүлэн ажиллаж байгаа аж. Үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд үр дүнтэй явж байгаа ба хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөг 102 хувиар биелүүлснээр өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүдэр олборлолтыг 453 мянган тонноор нэмэгдүүллж чадсан байна. Эхний хагас жилд санхүү эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсан бөгөөд төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 101-120 хувиар биелүүлжээ.
Түүнчлэн зардлыг 3 хувиар бууруулсан байна. Эхний хагас жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 тэрбум орчим төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг 860.8 сая төгрөгөөр бууруулж ажилласныг үйлдэрийн удирдлага дурдаж байв. Зэсийн зах зээлийн үнэ 2019 онд төлөвлөсөн дүнгээс тонн тутамдаа 108 ам.доллараар бага байсан чулс, орон нутагт төвлөрүүлж байгаа хөрөнгийг төлөвлөсөн хэмжээнээсээ илүү гаргаж ажиллаж чадсан болохыг энэ үеэр танилцуулж байлаа.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнд тусгасан бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд таван жилийн нарийвчилсан төлөвлөгөө гаргасан болохыг ерөнхий захирал Х.Бадамсүрэн тайлбарласан. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” гадаад талдаа он жил дамнасан өр авлагын асуудал байхгүй. Нэр цэвэр болсон. Цаашдаа томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт босгох боломж бүрдлээ. Засгийн газраас үйлдвэрийн ирээдүйг өргөн цар хүрээнд авч үзсэн.
“Эрдэнэт үйлдвэр”-т байгаа материал техникийн бааз, 7000 орчим өндөр мэргэжлийн ажилчдын чадамжид тулгуурлан ойр орчмын аймгууд болох Булган, Сэлэнгэ, Төв аймгуудад байгаа ашигт малтмалын нөөц баялаг, мал аж ахуйн боломжид тулгуурлан уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” бусад аймгуудтай хамтарч ажиллах болно” гэсэн юм.
Эх сурвалж: www.erdenetinfo.mn