Т.САЙХАН
Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлд зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зам хаажээ.
Уг ажлын хүрээнд найман км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, Сайханы хөтлийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүр барих бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сайханы хөтөл тийш түр хугацаагаар зорчихгүй байхыг Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас анхааруулсан байна.
Эх сурвалж:www.polit.mn