С.САРУУЛ

Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байгаад Германд саатуулагдаад байгаа юм. Тэгвэл энэ талаар  ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбар өглөө. Тэрээр “Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Шалгагдаж байгаа хоёр хүн  Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг. Нэг дипломат ажилтан, нэг жолооч байгаа. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn