С.САРУУЛ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтанд ажиллажээ. Харин хүүхдийн баярын өдрөөр буюу зургадугаар сарын 1-нд  Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрчээ. Эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас  хоёр цагийн дотор хүлээлгэн ѳгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр  хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлсэн байна. Нэг  хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгчээ.

Эх сурвалж: www.polit.mn