С.САРУУЛ

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, DHL гаалийн хяналтын бүсээр гадаадын иргэн үл мэдэгдэх зүйл авч яваад баригджээ. Тодруулбал, Латви улсын иргэн А.Е 30 кг солир байж болзошгүй эд зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Латви улсын иргэн А.Е гаалийн мэдүүлэгтээ “төмрийн дээж загвар” гэж мэдүүлсэн бөгөөд шинжилгээгээр солир гэдэг нь батлагдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn