С.САРУУЛ

Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 15 -ний өдрөөс Ургах наран хорооллоос Налайхын уулзвар хүртэл авто замыг хаасан. Үүнээс болж Налайхын автобус Төв аймгаар тойрч, суудлын тэрэг зорчиход хүндрэлтэй болоод байгаа юм. Тэгвэл өнөөдрөөс /5.12/ арваннэгдүгээр сарын 30 хүртэл дээрх замын бүрэн хааж байна. Тус чиглэлд бүх жин нь 3.5 тонноос доош ачааны машин, наймаас доош хүний суудалтай тээврийн хэрэгсэл түр замаар зорчих боломжтой юм байна.

Эх сурвалж: www.polit.mn