С.САРУУЛ

Өнгөрсөн өдрүүдэд орон нутагт цасан шуурга шуурч 40 гаруй хүн төөрч, нэг хүн осгосон харамсалтай хэрэг гарчээ. Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж шуурч, Сэрвэй сумын Сайншанд багийн нутагт 50 орчим насны нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтай олджээ. Аймгийн онцгой байдлын газарт 41 иргэн алга болсон гэх дуудлага ирснээс 36 иргэнийг олсон бол дөрвөн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа аж. Мөн малаа алдсан гэх дуудлага цөөнгүй иржээ.

Түүнчлэн Дорнод аймагт нойтон цас орж салхины хурд 14-16 метр секунд хүртэл ширүүсчээ. Тиймээс иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малыг хол бэлчээхгүй байх, жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Эх сурвалж: www.polit.mn