
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл саяхан “Зууны мэдээ” эхлүүлээд буй “Нэгдүгээр хүн” буланд уригдаж тун сонирхолтой ярилцлага өгсөн юм.Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Монголын төр өдөр тутмын тулгамдсан асуудал, үүссэн галыг унтраах гэж явсаар сүүлийн 20 гаруй жил шинжлэх ухаан техологийн талаарх бодлогын хэрэгжилт маш муу явж ирлээ.
-Төр засаг маань эрдэмтдийнхээ үгийг сонсохгүй гадаадын экспертүүдийн санал дүгнэлтийг өчнөөн сая ам.доллараар худалдаж авдаг.
-Эрдэмтдийн саналыг дэмжихгүй байгаа явдал нь ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст ашиггүй байдгаас болдог байх.
-Цалин бага, орчин муу ч манай эрдэмтэд зүгээр суухгүй байгаа. Дэлхийн энтэй ажиллаж, олны сонирхлыг татаж байгаа салбарууд бий.
-Түүх-Археологийн хүрээлэн бол Дэлхийн монгол судлалын нэг том төв болсон.
-Палентологийн салбарт манай улс дэлхийн гурван том гүрний нэг шүү дээ.
-Эрдэмтэд судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлье гэхээр манайд үйлдвэрлэлийн технологийн мэдрэмжтэй бааз суурь алга.
-Монгол бол экологийн тэнцвэрээ алдахад маш амархан бүс нутагт байдаг.
-Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн 17 зорилтыг 15 жилд хэрэгжүүлэхээр дэвшүүлэн гаргасны дотор экосистемийн тэнвцэрийг хадгалах асуудал байгаа.
-Монгол хүний оюуны чадамжийг зөв урамшуулж, ашиглаж чадвал манай улс хөгжлөөрөө дэлхийд толгой цохино.
Эх сурвалж: www.polit.mn