С.САРУУЛ

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбай автомашины зогсоолыг чөлөөлж, оронд нь усан оргилуур барих саналыг Хотын захиргаас гаргасан. Энэ дагуу өнгөрсөн 13 жил ашиглаж ирсэн хувийн компанид зогсоолыг чөлөөлөх шаардлага хүргүүлж, улмаар лацдаад байгаа юм.

Тэгвэл талбайг ямар зориулалтаар ашиглахаа олон нийтийн саналаар шийдвэрлэхээр болжээ. Төсөл сонгон шалгаруулж бүтээн байгуулалтын ажил эхлэх хүртэл төв талбайн урд зогсоолыг ажлын өдөр 30 минут нь 500, нэг цаг нь 1000 төгрөгөөр иргэдэд ашиглуулах юм байна. Харин амралтын өдөр хураамж авахгүй байхаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: www.polit.mn