С.САРУУЛ

Замын-Үүд дэх Гаалийн газарт өнөөдөр /2019. 04. 29/ Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэргэнд зорчин явсан БНХАУ-ын иргэн Л.Ж гар тээшиндээ долоон ширхэг  бугын чив, нууж хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Энэхүү үйлдлийг гаалийн шалгалтаар илрүүлж зөрчлийн харъяалал тогтоолгон шалгуулахаар сум дундын прокорт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn