С.САРУУЛ

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг уржигдар орой /2019.04.23/ баривчилж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.

Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэн асуудлаар хойшлуулшгүй арга хэмжээ авч хорьсоныг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба  түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ прокурорын байгууллагад хүргүүлсэн бол тэндээс анхан шатны шүүхэд хүсэлт явуулсан байна. Тэгвэл Б.Хурцыг 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг дөнгөж сая /2019.04.25/  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гаргажээ.

Эх сурвалж: www.polit.mn