С.САРУУЛ

Төрийн байгуулалтын байнгын хорооны үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий хорооноос Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зургадугаар сарын 30-ны ням гаригт зохион байгуулах саналыг оруулж ирснийг  байнгын хорооны гишүүд дэмжив.

Мөн нөхөн сонгуулийг зохион байгуулахад нийт 282 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар тогтов.  Хэнтийн 42 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон Д.Гантулга гэмт хэрэгт нэр холбогдсоны улмаас ёс зүйн хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн билээ. Тиймээс Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөх төлөөллийг сонгох шаардлага гараад буй юм.

Эх сурвалж: www.polit.mn