2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Б.Чимидийн нэрэмжит шагналыг анх удаа эмэгтэй эрдэмтэн хүртлээ
ZMS.MN
2019-01-13 15:29
 
1 мин
0
хуваалцах
238
үзсэн
С.САРУУЛ
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 27 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын эзэн тодорлоо. Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай УИХ-ын даргын захирамжад “УИХ-ын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох тухай” захирамжийг үндэслэн хууль зүйн шинжлэх ухааны суурь ойлголт, зарчим, институт бүрийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, үндсэн эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд үнэ цэнэтэй цогц судалгааг хийж, "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээл туурвисан профессор, хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн уг эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит 2019 оны шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий тэмдэг, мөнгөн урамшуулал олгож буйг дурдлаа. Тэрбээр ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй тав дахь бөгөөд анхны эмэгтэй эрдэмтэн боллоо. Шагнал гардуулах үеэр Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Одоогоос 27 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ Үндсэн хууль бол ардчилал, эрх чөлөөг эрмэлзсэн ард түмний бүтээл, Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан түүхэн баримт бичиг байсан юм. Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль баталсан энэ өдрийг тохиолдуулж, Үндсэн хуулийг баталж, монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг тогтооход ихээхэн хувь нэмэр оруулсан Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг тухайн жил хууль зүйн шинжлэх ухааны салбарт томоохон хувь нэмэр оруулахуйц бүтээл туурвисан хүмүүст олгодог сайхан уламжлал тогтсон. Энэ шагналыг өнөөдөр тав дахь удаагаа хүртээж байна. Б.Чимид гуай бол шинэ Үндсэн хуулийг эхийг барьж, Ардын Их Хурал 76 хоног төслийг хэлэлцэхэд ачааны хүндийг үүрсэн хүн юм. Энэ хүний эхийг барьж зарлан тунхагласан Үндсэн хуулиар орчин цагийн хууль эрх зүйн салбарын бүх харилцааг зохицуулж байгаа. 2019 оны шагналыг Таны туурвисан "XIII зууны Монголын төр эрх зүйн үзэл санаа, түүний үнэт зүйл" бүтээлд олгож байна. Таны цаашдын эрдмийн их үйлс дэлгэрч байхыг хүсэн ерөөе” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
“Женко”-гийн захиалгатай хууль байж таарав уу
Өчигдөр 16 цаг 56 мин
“Женко”-гийн захиалгатай хууль байж таарав уу
Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Өчигдөр 12 цаг 57 мин
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
"Зууны мэдээ" 2025.11.25: Онцлох контент...
Өчигдөр 06 цаг 41 мин
"Зууны мэдээ" 2025.11.25: Онцлох контент...
“Хүнсний найрлагын мэдээллийн сан”-тай болсноор шим тэжээлийн бодисын мэдээлэлтэй болно
Өчигдөр 06 цаг 32 мин
“Хүнсний найрлагын мэдээллийн сан”-тай болсноор шим тэжээлийн бодисын мэдээлэлтэй болно