С.САРУУЛ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар /2019.01.09/ Ерөнхийлөгч Х.Баттулгаас өргөн мэдүүлсэн УИХ болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын дарга М.Энхболд “Над руу дайрч давшлах зүйл хэрээс хэтэрлээ. Бүр гэр бүл рүү минь хүртэл дайрч байна. Гэхдээ идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг юм шүү. Жагсаал цуглаан хийж яваад байгаа Л.Болд гишүүнд хүртэл би Бодь цамхаг баригдсан газрыг өгч байсан. Хотын дарга байхдаа олгож байсан. Хэдэн төгрөгөөр авсан юм бэ, үүнийгээ олон түмэнд хэлэх хэрэгтэй ” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn