Б.ТӨГС

Хөдөлмөрийн үндэсний намаас өчигдөр олон нийтэд мэдээлэл хийж, ““Төрөөс төрсөн тэрбумтнууд орлогоо нотол”  хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Энэ хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нараас эхэлж байгааг ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хоёр  тэрбум төгрөгийн байр худалдаж  авахдаа хэрэглэсэн хөрөнгийн эх үүсвэрээс нь 500 сая төгрөг дутаад байгаа талаар тэд хэллээ. Мөн С.Эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 1072 хувьцаанаас өөр ямар ч компанид хувь  эзэмшдэггүй гэж байдаг тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөө тайлбарлаж, орлогоо нотлохыг шаардсан юм.  Энэ хөдөлгөөнийг цаашид идэвхтэй үргэлжлүүлнэ гэв.