Т.САЙХАН

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо /11.14/ Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн, дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэг хүлээсэн байна.  Одоо энэ асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэхдээ тус бүлгийн хуралдаан өнөөдөр /11.14/ хуралдах эсэх тодорхойгүй байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэсэн үндэслэлээр өчигдөр  хурлаар огцруулсан билээ.

Эх сурвалж:www.polit.mn