С.САРУУЛ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн  /2018.10.31/ хуралдаанаар гишүүдийн олонхи нь давуу байдлаа ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нэр бүхий гишүүдтэй хариуцлага тооцон уучлал гуйх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэр дунд  ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгджээ. Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дөнгөж сая /16:30 цагт/ хэвлэлийн бага хурал зарлаж хариуцлага хүлээж өөрийн хүсэлтээр  сайдын ажлаа өгч байна гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn