Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Хөвсгөл аймгийн удирдлагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ өдөр тус аймгийн бөхийн өргөөнд ахмад настнуудад зориулсан тэмцээн уралдаан, урлагийн тоглолт, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн үзэсгэлэн яармаг зохион байгуулсан юм.
