Б.ТУУЛ

Монголын соёл урлаг, боловсролын салбарт тэртээх 1988-1989 оны хичээлийн жилд нэгэн гайхамшигтай үйл явдал тохиосон нь Завхан аймагт баруун аймгуудын урлагийн байгууллагуудыг мэргэжлийн хөгжимчид, дуучин, бүжигчнээр хангах зорилготой, Хөгжим бүжгийн коллежи анх үүсэн байгуулагдаж байсан түүхт өдрийг дурсан суух нь өнөөдөр соёл урлагийн салбарын  түүхийн хуудсанд тэмдэглэн үлдээх бас л нэгэн чухал агшин байв. Ингэж хэлэхийн учир нь, СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежи түүхт 30 жилийнхээ ойг энэ сарын 21-23-ны өдрүүдэд төрөлх сургууль дээрээ тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Ойн хүрээнд түүхэн замналынхаа ололт амжилтыг бататгах, угтан ирэх он жилүүдэд хийж бүтээх ажил үйлсээ дүгнэн хэлэлцсэн олон  арга хэмжээ зохион байгуулагдсан юм.  Үүний нэг нь  ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулсан “Хүндэтгэлийн тоглолт” байв. Энэхүү тоглолт нь Монголын соёл урлагийн салбар гучин жилийнхээ хугацаанд хөдөө орон нутагт энэ л сургуулиар дамжуулан урлагийн мэргэжилтэй боловсон хүчинг хэрхэн бэлтгэж, сургалтын ямар үзүүлэлттэй, ахицтай амжилттай явааг илэрхийлэх нэгэн том ажлын тайлан байсан гэж хэлж болох юм. Хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхсон зочид төлөөлөгчид тус сургуулийн одоогийн үйл ажиллагаа, уг тоглолтод оролцсон багш нар, төгсөгчдийн ур чадварт сэтгэгдэл тун өндөр байсан юм.  Тоглолтын хэсгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

º1 º2 º3 º4 º5 º6 º7 º8 º9 º10 º11 º12 º13 º14

Эх сурвалж: www.polit.mn