Б.ТУУЛ
СУИС-ийн харьяа Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежи бол Монгол Улсын баруун бүс нутагт соёлын үрийг тарьж, хөдөө орон нутагт соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганцхан сургууль билээ. Тус сургуулийн хамт олон 30 жилийнхээ түүхт ойг энэ сарын 21-23-ны өдрүүдэд төрөлх сургууль дээрээ өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Ойн арга хэмжээнд тус сургуулийн түүхэн дэх үе үеийн захиралуудын төлөөлөл, Завхан аймгийн удирдлагууд, БСШУСЯ-ын Соёл, урлагийн салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн З.Баянзул, СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга доктор, дэд профессор Д.Даваасүрэн, Завхан аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг, Монгол Улсын Консерватори, ОХУ-ын Буриад улсын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал Б.Турбянов, ӨМӨЗО-ын Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн захирал Бүрэнбат зэрэг албаны зочид төлөөлөгчид, үе үеийн төгсөгчид хүрэлцэн ирсэн байв. Ойн үеэр баярын хурал, төгсөгчдийн уулзалт, хүндэтгэлийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, “Баруун бүс-урлагийн боловсрол” эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдсан юм. Ингээд түхт ойгоо урлагийн алдартнуудтай угтсан Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн 30 жилийн ойн арга хэмжээнээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Эх сурвалж: www.polit.mn





















