Ч.ГАНТУЛГА

 Үр дүнд суурилсан боловсролын “CDIO” хөтөлбөр ШУТИС-ийн гурван сургуульд амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн 200 гаруй оронд нэвтэрсэн, “жишигхэмээн үнэ­лэгдээд буй энэ хөтөлбөр дэлхийн боловсролын чиг хандлагыг өөрчилж, багш бус оюутан төвтэй сургалтыг эрэлхийлж байгаа юм. Тус хөтөлбөрийн зорилго нь Дээд боловсролын байгууллагуудын сургалтын агуулга, арга зүй, үнэлэмжээ дэлхийн жишигт хүргэн шинэчилж, төгсөгчдөд цогц чадамж олгож, нийгэм, эдийн засгийн шинэ сорилтуудыг даван туулах, Монгол Улсын ирээдүйг бүтээн байгуулах, шинэ үеийн хүний нөөцийг бүрдүүлэхэд оршиж байна. Бид өмнөх дугаартаа ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн техно­логи, дизайны сургууль “CDIO”-г хэрэгжүүлснээр ямар үр дүн авчирсан тухай сурвалжилсан. Харин энэ дугаартаа Механик тээврийн сургуультай танилцсан юм. Тус сургуулийн Үйлд­вэрлэлийн автомажуулалт хөтөлбөрт “CDIO”-г нэвтрүүлжээ.

ТЭЭВРИЙН СУРГУУЛЬ ХОЁР УРЛАНТАЙ БОЛЖЭЭ

Тус сургууль олон онцлогтой. Оюутнуудынх нь 80 гаруй хувийг хөвгүүд эзэлдэг юм байна. Ихэвчлэн зохион бүтээх, цахилгааны хичээл ордог учир инженер болох хүсэлтэй хөвгүүн бүхний мөрөөдлийг биелүүлэх сургууль нь энэ ажээ. Биднийг тус сургуулийн Механик мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат угтаж сургуулиа танилцуулсан юм. ТэрээрБид энэ хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хэрэгжүүлсний дараа олон өөрчлөлт багш нар болон оюутнуудад гарч байна. Нэгдүгээрт хүүхдүүд багаар ажиллаж сурч байна. Бие биетэйгээ өрсөлдөж, нэгнийхээ өмнө хариуцлага хүлээж, бие дааж ажиллана гэдэг инженер хүнд байх ёстой хамгийн давуу чанар юм. Хөтөлбөрийн хүрээнд манай сургууль хоёр шинэ урлантай болсон. Энэ урланд маань оюутнуудын гараар хийсэн тоног төхөөрөмжийг тавьсангэв. Үнэхээр урлангуудад ороход хүүхдүүдийн хийсэн бүтээлүүд байв. I дамжааны оюутнууд ихэвчлэн шүдэнзний модоор гүүр барьжээ. Тэд гүүрээ барьсныхаа дараа даац, өндрийг нь тусгай томъёоллийн аргаар бодож олдог юм байна. Харин анги ахих тусам даалгавар арай хүндэрнэ. Төгсөх ангийн оюутнуудын бүтээсэн цахилгааны самбар, дүүжин гүүрнүүд сонирхол татсан юм. Жижиг төмрүүдийг хооронд нь гагнажээ. Улаан, цэнхэр өнгөөр будаж хийсэн гүүрнээс ирээдүйн инженерүүдийн хөдөлмөр, хүсэл тэмүүлэл мэдрэгдэж байв. Хүүхдүүд бүхнийг өөрсдийн гараар хийж, дадлагажиж байгаа нь олзуурхууштай. Энэ бол тус сургуульд “CDIO” хөтөлбөр хэрэгжсэний үр дүнгээс гадна тус хөтөлбөр инженерийн сургуульд эргэлт авчирсан гэж сургуулийн удирдлагаас эхлээд оюутнууд нь хүртэл ам сайтай байна.

ТАРХИА АЖИЛЛУУЛЖ, ГАРААРАА МЭДЭРЧ БҮТЭЭЛЭЭ ХИЙДЭГ БОЛОХООР ХИЧЭЭЛДЭЭ ДУРТАЙ

Дэлхийн жишиг “CDIO” ньБодож сэтгэх, төлөвлөж загварчлах, бүтээн ажиллуулах, хэрэгжүүлэх гэсний товчлол юмЗах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгон, амжилт гаргаж чадах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх систем гэж ойлгож болно. Тэгвэл хөтөлбөр хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарсан тухай IV дамжааны оюутан Б.БатбаярБид CDIO хөтөлбөртэй танилцаад багагүй хугацааг үдлээ. Энэ хооронд олон зүйлийг сурсан. Өмнө нь багш лекц уншаад бид тэмдэглэл хийдэг байсан бол одоо бие даалтын цаг ихтэй болсон. Хичээл бүр хоорондоо уялдаатай учир оюутнууд хичээл таслах нь багасч байнагэсэн юм. III  дамжааны оюутан Д.БатсүхБид өөрсдөө тархиа ажиллуулж, гараараа мэдэрч бүтээлээ хийдэг болохоор хичээлдээ дуртай ирдэг. Сурч байх хугацаандаа зөвхөн лекц бичих биш бүхнийг гардаад хийж сурвал ажлын байран дээр очоод өөртөө итгэлтэй ажиллах болно гэж бодож байна. Энэ бол CDIO хөтөлбөр хэрэгжсэний тус гэж би бодож байнагэсэн юм. Саяхан ШУТИС-ийн тээврийн сургууль дээр ажлын байрны нээлттэй өдөрлөг болжээ. Багш нар ажил олгогч нартай уулзалт хийхэдТанай хүүхдүүд мэргэжлийн төвшинд ямар ч асуудалгүйгэсэн урмын үгийг хэлсэн тухай Б.Ганбат багш онцолж байсан юм.

 33865951_1956111358036243_5084983060735197184_n 33897385_1956109658036413_2688933119691587584_n 34069066_1956109494703096_5389646583056826368_n

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин