Т.БАТСАЙХАН

 Чингис хааннисэх онгоцны буудлаас хоёр дахин том, дэлхийн стан­дартад нийцсэн нисэх онгоцны буудал зор­­чигчдоо хүлээн авахад хэд­­хэн сар үлдлээХө­шигийн хөндийн ни­сэх онгоцны буудал ирэх арваннэгдүгээр сард анхны нислэгээ  хийнэ. Барилгын  бү­тээн байгуулалт ерөн­хийдөө дуусч, тохижилт, үйлчилгээний ажил хийж буй юмТомоохон бү­тээн байгуулалттай хол­­боотой хөрөнгө, сан­­хүүгийн маргаан өнгөр­сөн хугацаанд бараг л га­раагүй гэхэд болноХарин саяхнаас УИХ-ын чуулганы хуралдаан дээр Хөшигийн хөндийн хөрөнгө оруулалттай хол­боотой асуудал хөндөгдөж эхлэвУчир нь нисэх онгоцны буудлыг анх  247 сая ам.доллараар барина гэсэн ТЭЗҮ гарсан байдагГэтэл яг ашиглалтад орохын даваан дээр төсөвт өртөг 650 сая ам.доллар болсон гэж ЗТХЯ-наас танилцуулав.  2008 онд Монгол Улсын Засгийн газар Япон улсын Засгийн газраас жилийн 0.2 хувийн хүүтэй, Step нөхцөлтэй, 28.8 тэрбум иенийн зээл авч энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.   2011 онд Японы зөвлөх компани зураг төсөл боловсруулах шатанд төсөвт өртөг нь дээрх зээлийн гэрээний дүнгээс хэтрэх тооцоо гарсан учраас барилгын  ажлын төлөвлөлтийг да­хин хянаж, улмаар  жилд гурван сая хүртэл зор­чигч хүлээн авах хүчин чадалтай байхаар төлөв­лө­сөн байна. Энэ нь нисэх онгоцны буудлыг төсөвт өртөгт таа­руу­лан төлөвлөсөн гэ­сэн үг юмГэсэн ч бү­тээн байгуулалтын  явцад тө­сөвт өртөг дахин хү­рэл­цээгүйЯпон улстай хийсэн хөрөнгө оруу­лалтын зээлийн гэрээндЗээлийн хөрөнгө нь төслийг хэрэгжүүлэхэд хүрэл­цэхгүй байгаа тохиолдолд Зээлдэгч тал шаардлагатай хөрөнгөөр хангах арга хэмжээг нэн даруй авнагэсэн заалтыг үндэслэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг 2011 оны зургадугаар сарын 8-ны Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцээд, шаардлагатай санхүүжилт болох 8.1 тэрбум иен буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар 122.8 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын тө­лөв­лөгөөнд тусгаж сан­хүү­­жүүлэхээр шийд­вэр­­­­лэжээ. Ийнхүү бү­тэ­эн байгуулалтын ажил явах тусам төсөвт өртөг нь нэмэгдсээр байжээ. Үүний дараа 2013 онд манай улсад албан ёсны айлчлал хий­с­эн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үеэр шаардлагатай нэмэлт хөрөнгийг эхний зээлийн адил хөнгөлөлттэй нөхцлөөр санхүүжүүлэх тохиролцоонд хүрсэн байнаНэмэлт зээлийн асуудлыг 2015 оны хоёрдугаар сард УИХ-аар хэлэлцэн дэмжиж, Засгийн газарт эрх олгосноор Япон улсаас дахин Step нөхцөл­тэй­гөөр 36.8 тэрбум иенийн нэ­мэлт зээл авахаар бол­сон байдаг. Step нөхцөл гэдэг төслийн зөвлөх компани болон ерөнхий гүйцэтгэгч компани нь Япон улсын аж ахуйн нэгж байх, мөн нийт гэрээний үнийн дүнгийн 30-аас багагүй хувийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг Япон улсын зах зээлээс хийх ёстой байдаг юм байна. Хөшигийн хөндийд хөрөнгө  оруулсан Японы 650 сая ам.долларын   зээлийг 40 жилийн хугацаанд төлж бараг­дуулах болж байна. Иймэрхүү замыг туулж, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орох болчихоод байгаа юмМанай улсын Засгийн газар нисэх онгоцны буу­далтай болох гэж анх 247 сая ам.доллар зээлнэ гэж тооцож байсан бол 650 сая орчим  ам.долларын зээлд уначихлаа. Энэ асууд­лаар УИХ-ын гишүүн Б.Энх-АмгаланОлон улсын жиш­гээр манай улсад барих гэж байгаа шиг нисэх буудал барихад хэчнээн төгрөгийн зардал гаргадаг юм болТөсөвт өртөг анх 247 сая ам.доллар байснаа гурав дахин нэмэгдэж орж ирж байгаад гайхаж байна. Энэ асуудлыг шалгах нь зүйтэйгэсэн саналыг өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр гаргасан байдаг. Энэ асуудлаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-ЭрдэнэШинэ нисэх буудал барих төслийн бүтээн байгуулалтыг 2013 оны тавдугаар сараас эхэлсэн. Одоо­гоор зөрчил дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байна. Уг төсөлд жил бүр аудит шалгалт зохион байгуулж ирсэн. Шинэ нисэх буудлыг барихдаа гоё буудалтай болно гэж бариагүй. 24 цагийн хугацаанд нис­лэгийн аюулгүй байдлыг хангасан буудал барих саналыг анх Японы талд тавьсан. Шинэ нисэх онгоцны буудал барих ТЭЗҮ өөрчлөгдсөөр ирсэн. Мөн төсөв нэмэг­дэ­хэд 2006 оноос хойш ханшийн өсөлт, барилга бай­­гууламжийн тоо шалт­гаалсан. Засгийн газ­раас гаргах төсвийн хө­рөнгө оруулалтыг нэ­мэлт зээлд шингээж өгсөн зэрэг нөлөөлсөнгэлээХуралдааны эцэст УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан  төсвийг гурав дахин нэмэгдүүлсэн асуу­дал яригдаж байгаад ан­­хаа­­рал хандуулж, эрс­дэ­лийн аудит оруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байвТүүнчлэн Монголын тал зээл авч барьж, зээлийг төлж байгаа атлаа менеж­ментийг Японы талын 51, Монголын талын 49 хувийн эзэмшил бүхий хамтарсан хуулийн эт­гээд байгуулах  асуудлыг нягт­л­ахаар болсон юмИйнхүү Хөшигийн хөндийн нисэх  онгоцны буу­­­­дал ашиглалтад орох­той зэрэгцэн Японд тө­лөх зээлийн асуудалбосчирлээНэг л өглөө сэрэхэд гэдэг шиг нэг л мэдэхэд Монголын Засгийн газар 650 сая ам.долларын өрөнд оржээТүүнээс гадна Хөшигийн хөндийн ни­сэх онгоцны бууд­лын 51 хувийг Японы тал эзэмшинэ. Ха­рин Монголын тал 49 хувийг эзэм­шиж, 30 жилийн дараа онгоцны буудал манайх бо­лох юм. Иймэрхүү тохи­рол­цоо­той­гоор бид нисэх онгоцны буудалтай болж байна даа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин