Д.ОЮУН
“Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хуурамч шахатуун борлуулж байгаа талаар өчигдөр мэдээлэллээ. Холбооны гүйцэтгэх захирал О.Бямбадэлгэр “Нефть импортлогч компаниуд хуурамч шатахуун борлуулж байна. Хоёр жилийн өмнөөс 110000 тонн нефтийн туслах бүтээгдэхүүн орж ирсэн байгаа юм. Энэ сарын 22-нд Багахангай дүүрэгт 282 вагон нефтийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирсэн. Холбогдох байгууллагууд нь үүнийг нягталж шалгах хэрэгтэй. Тиймээс манай холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад шаардлага хүргүүлж байна” гэв. Шаардлагад 2016 онд 34000 тонн, өнгөрсөн онд 16000 тонн керосин, нафта, техникийн керосин, алкилате зэрэг 22 нэр төрлийн нэмэлт бүтээгдэхүүн орж ирсэн талаар дурджээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаалийн албан татвар ногдуулаагүйгээс 2016 онд гаалийн татварт төвлөрүүлэх боломжтой 2.5 тэрбум төгрөг, өнгөрсөн онд 1.2 тэрбумыг алдсан тухай тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр онцлов.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин