Төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газартНийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

жайка

 Японд тэтгэвэр аваг­чид тэтгэврээ сар бүр тогт­­мол авахын тулд ямар баримт бүрдүүлдэг вэ гэдгийг тайлбарлая. Өндөр насны тэтгэвэр авагчдын хувьд, мөнгө нь тогтмол дансанд орох нь чухал байдаг. Харин тэтгэврийн байгууллагын хувьд тухайн өндөр нас­тан тэтгэврээ өөрөө авч байгаа эсэхийг мэдэх шаардлагатай. Өмнө нь нас бар­сан хү­ний нэр­ээр тэт­гэ­вэр авч бай­сан асуудал Японд гарч байлаа. Тиймээс Японы тэтгэв­рийн даат­галын байгууллагаас жил бүрАж байдлыг мэдэгдэх хуудасилгээн мэдээллээ цуглуулдаг болсон. Гэтэл нас барсан тэтгэвэр авагчийн гэр бүл хуурамчаар бөглөж илгээсэн тохиолдол гарч байсан юм. Уг нь тэрхүү хуудсыг тэтгэвэр авагч өөрөө бөглөж, амьд сэрүүн байгаа, хөдөлмөрийн чад­вар алдалтад өөрчлөлт гарсан, дахин гэрлэсэн, үргэлжлүүлэн тэтгэвэр авах нөхцөлийг хангаж байгаа эсэхээ үнэн зөвөөр мэдэгдэх үүрэгтэй юм.

Хэрэв дээрх хуудсыг бөглөж ирүүлээгүй то­хиол­долд тэтгэвэр олгол­тыг тодорхой хугацаанд зогсоодог уч­раас заа­вал бөглөх шаардлага­тай. Учир нь нас барсан хүний өмнөөс мэдээллийг бөглөн явуулахад тэт­гэв­рийн даат­галын бай­­гууллага хуур­тан, үргэл­ж­лүүлэн тэтгэвэр олгоход хүрдэг. Үүнээс сэргийлэхийн тулд, тус байгууллага ор­шин суух тодорхойлолт (хэн, хаана амьдарч бай­гааг тодорхойлсон улсын хэмжээний засаг захир­гааны байгууллагын мэдээлэл)-оор тэтгэвэр авагчдын мэдээллийг тул­ган шалгадаг болжээ. Тэтгэвэр авагч оршин суух газрын хаяг өөрчлөгдсөн бол заавал харъяа дүүрэг, хороондоо мэдэгдэх үүрэг­­­тэй.

Иргэдийн төлсөн шимт­­­­гэлийн мөн­гөөр тэт­­­гэвэр олгодог уч­раас тэт­гэвэр авагчид мэ­дээл­­лээ үнэн зөвөөр бөг­лөж, тэтгэврийн даат­галын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь чухал билээ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин