Л.Бэх

Сүхбаатар аймгийн  ИТХ-аас  Засаг даргад  МАН-аас нэр дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтын  нэрийг  Засгийн газарт өргөн бариад сар шахам болж байна. Түүний нэрийг батламжлахгүй ийнхүү удсаныг  АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй, эсэхийг магадалсан албан бичгийн хариуг хүлээж байна гэж тайлбарлаж байв. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт түүнийг Засаг даргаар батламжлахгүй гэсэн шийдвэр гарсан сурагтай. Өөрөөр хэлбэл, АТГ-аас  “Ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэн бололтой юм. Ингэж үзэх болсон шалтгаан нь Сүхбаатар аймгийн одоогийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат, Р.Эрдэнэцогт нар нь худ ураг  бөгөөд “Сүхбаатар аймгийг хадам,хүргэн хоёр удирдах уу” гэсэн шүүмжлэл гарсан байна. Р.Эрдэнэцогт  2004-2008 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.  2008 оноос хойш хувийн хэвшилд ажиллаж иржээ.

Эх сурвалж: www.polit.mn