Т.САЙХАН

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалт эхэлжээ.  УЕП-ын газрын орлогч дарга Г.Эрдэнэбатыг нэр дэвшлээ гэсэн мэдээлэл байна.  Мөн Г.Эрдэнэбатаас гадна дөрвөн хүн нэр дэвшжээ. Үүнд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Ичинхорлоо, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн доктор Б.Амарбаясгалан нар нэр дэвшин өрсөлдөж байгаа гэнэ.  Шалгалтын дүнг Шүүхийн Ерөнхий зөвлөл хэлэлцээд улмаар УИХ-д танилцуулан, эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргана.  Сонгон шалгаруулалт ирэх тавдугаар сарын 18-ны өдөр хүртэл шат дараатай үргэлжлэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn