Ч.ЗОТОЛ
АШУҮИС –аас жил бүр “Анагаах ухааны эрдмийн чуулган” зохион байгуулсаар нэгэн жарантай золгож байна. Тиймээс энэ жил чуулганаа ийнхүү онцлон нэрлэжээ. Энэ удаагийн чуулганд нийт 1500 эрдэмтэн, судлаач оролцож 460 илтгэл хэлэлцүүлсэн юм бүтээлүүд дотор АШУҮС-ийн багш, судлаачдын Байгалийн хөх нэрснээс гаргаж авсан биологийн идэвхт шинэ бүтээгдэхүүний судалгаа, судлаач В.Наранцэцэгийн “ХДХВ, ДОХ-той өвчтөнд илэрсэн вирусын шалтгаант арьсны эмгэгүүд, Г.Чимэдлхамсүрэнгийн Олон хүчин зүйлийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан нь, М.Хосбаярын Монгол хүний амны эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг судлан тогтоох нь зэрэг судалгаа эрдэмтдийн анхаарлыг татаж байна.
Монголын анагаах ухааны эрдмийн чуулган нэгэн жаран эрдэм шинжилгээний хуралд ЭМЯ, БСШУЯ-ны төлөөлөгчид оролцож, ШУА-ийн ерөнхийлөгч, академич, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Химийн шинжлэх ухааны доктор Д.Рэгдэл болон ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч, доктор С.Деордица нар зочин илтгэгчээр уригдаж оролцсон юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин