Ц.БАЯР

Untitled-2 “Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа “Эко ноос” компанийн үйл ажиллагааг онцолж байна.

22894038_1690639244302411_7199193549950763764_n

 

Хонины ноосоор  барил­гын дулаалгын  материал үйлдвэрлэг­ч “Эко ноос” компани 2011 онд Дархан-Уул аймагт байгууллагдсан байна. Дулаалгын олон материал байдаг хэдий ч хонины ноосон дулаан тусгаарлагчыг одоогоор “Эко ноос” компани үйлд­­вэрлэж байна. Ноос нь химийн бодис огт агуулаагүй бөгөөд харин эсрэгээрээ химийн элементүүдийг өөртөө шингээн цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэж цэвэр агаарыг сайн нэвтрүүлдэг ажээ. Дулаан тусгаарлах материалыг хортон шавьж­наас хамгаалах зорилгоор далайн давс ашигладаг юм байна. далайн давс нь хүн ба байгальд аюулгүйн дээр дулаан тусгаарлах өндөр чадвартай хэмээн үйлдвэрлэгч онцлов.

Монгол хонины ноос­ны бүтцийн онцлог нь хөндий голтой үсний ширхэгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг сайн тусгаарладаг. Нэг килограмм хуурай ноос 960 килоджоул дулаан ялга­руулдаг гэж тус үйлд­вэрийн маркитенгийн мэр­гэжилтэй Б.Оюун­сүрэн ярьсан юм. Мөн тэд 2016 оноос хонины ноосон хөнжил, гудас үйлдвэрлэж эхэл­сэн байна. Мал аж ахуйн уламж­­лалт хэрэгцээг ор­чин үеийн дэвшилтэт техно­логиор боловсруулж бай­гаагаараа бусад дулаан тусгаарлагчаас давуу тал­тай. Гэр хороолол, байшинд амьдардаг хэрэг­лэгчдэд зориулж банкны ногоон зээлд урьдчилгаа төлбөргүйгээр худалдан авах боломжийг олгож байгаа аж.

 

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум XIII баг, Өмнөд үйлдвэрийн район

Майл: info@ecowool.mn

Утас: +976-70373763

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин