Ч.ЗОТОЛ
Иргэдийн шударга шүүх ТББ-аас Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим хуулийн салбарт хэрхэн мөрдөгдөж буй талаар санал асуулга явуулах гарын үсгийн аян, “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхэлье” нийтийн сонсгол хийх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь тус салбарт шударга ёсыг бий болгох гарц гаргалгаа хайсан ажлын эхлэл гэдгийг хуульч Х.Бат-Ялалт хэлэв.
Энэ үеэр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа Н.Баттулгад холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хангах,хохирол барагдуулах зорилгоор битүүмжлэгдсэн автомашиныг нь шүүгч ашиглаж байгаа талаар хохирогч Б мэдээлэл хийсэн. Тэрээр “Алдагдсан автомашиныг 2012 онд цагдаагаас битүүмжилсэн. Бид хэзээ шүүх хурал болох вэ” гэсэн хүлээлттэй байв. Гэтэл 2015 оны арванхоёрдугаар сарын 21, 22-ны үед битүүмжлэлд байх ёстой машин гарчихсан явж таарсан. Замын цагдаад мэдэгдэж шалгуулахад Нийслэлийн шүүхийн шүүгч унаад явж байсан. Түүний эхнэр нь прокурор Н.Солонго гэсэн. Дахин машинаа битүүмжлүүлсэн ч өнгөрсөн Цагаан сарын шинийн 1-нд замын хөдөлгөөнд оролцож байхтай таарсан. Уг машин нь анх компанийн нэр дээр бүртгэлтэй байтал н.Баттулга гэгч хуурамч бичиг баримт үйлдэн өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Залилангийн шинж чанартай энэ хэрэг шалгагдаж байгаа ч цагдаа, шүүх, прокурор ажлаа хийхгүй байна” гэв.