“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Смарт үйлчилгээ-Монголдоо анхдагч” булангаараа “UB smart bus” апликейшнийг танилцуулж байна.

 “Улаанбаатар Смарт Карт” компаниас гарга­сан “UB Smart Bus” гар утасны программ нь Android болон IPhone үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориу­лагдсан юм. Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа автобусуудыг чиглэл бүрээр нь аль автобусны буудал дээр явж байгааг тодорхой мэдээлнэ. Ухаалаг утастай хэрэглэгч “Play store” хэсгээс UB Smart Bus нэрээр хайж, үнэгүй суулгах боломжтой.

30629370_755992064594252_9080273995818860544_n

“Чиглэл хайх”, “Авто­бусны буудал хайх”, “Мэдээ мэдээлэл” гэсэн үндсэн гурван цэс харагдана. Түүнчлэн “Хялбар хэрэглээ”, “Ойролцоо автобусны буудал”, “Тохиргоо” гэх цэс байна.

30571480_755992081260917_5918191688068628480_n

Программыг ашиглагч нь өөрийн хүлээж буй автобусны буудал дээр ямар чиглэлийн автобус ирэхийг мэдэхийн тулд дээрх цэс рүү орж автобусны буудлын нэрийг бичиж хайна. Хайлтын үр дүнд ижил нэртэй буудлын нэр гарч ирэх магадлалтай ба баруун зүүн, урд, хойд гэсэн үгийн ялгаагаар хэрэглэгч өөрийн байрш­лаар сонголтыг хийнэ.

30594272_755992071260918_2617530546821005312_n

Явах чиглэлийнхээ дугаа­рыг оруулж автобус аль буудал дээр явж бай­гааг мэдэх боломжтой.

30581822_1722646007774384_2662773835396284416_n

Автобус явж байгаа буудлын нэрийн өмнө ногооноор тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин