Ч.ГАНТУЛГА

 Дууны шүлгийн нэрт мастер, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч З.Түмэнжаргал агсаны 65 насны ой энэ жил тохиож байна. Ойд зориулан гэр бүлийнхэн нь  “Монголын тал нутаг” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 18-нд зохион бай­гуулах тухайгаа зар­ла­лаа. Монголын нийтийн дууны урлагт түүний бүтээсэн “Дэг­дээхэй нас” киноны дуу, “Могжоохон даагатай жогжоохон хүү”, “Бөөн баяр”, “Арван найман нас”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Цэцгэн зүйр­лэл”, “Хайрын дууль”, “Очоод золгоно доо”,  “Монголын тал нутаг”, “Дууны хорвоо”,  “Ус мөрөн олон чиг”, “Урьхан цэнхэр хавар”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу, “Халтар манан хөөрөг”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг 200 гаруй бүтээл нь мөнхрөн үлд­жээ. Зохиолчийн охин Т.Дөлгөөн “Аав минь дө­рөв­дүгээр сарын 16-нд төрсөн. Бид энэ өдрийг үзэгч түмэнтэйгээ тэмдэглэж, аавынхаа нэ­рэм­жит сангийн ша­вийг тавих болно” гэв. Тоглолтод Ардын жүжиг­чин А.Долгор, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Б.Сарантуяа зэрэг Мон­голын урлагийн сор бол­сон уран бүтээлчид орол­цохоос гадна Францын “Migga&Co” хамтлаг урилгаар оролцох аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин