Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаар 200 мянган хүүхэд “хүүхдийн мөнгө”  нэмж олгохоор болсон. Нийтдээ 860 мянган хүүхэд сар болгон 20 мянган төгрөг авахаар болж байгаа юм. УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө МАН хүүхэд болгонд мөнгө өгөхөө амлаж байсан ч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 60 хувьд олгож байв. Харин Ерөнхийлөгчийн зүгээс Монголын бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгох хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын хуралдаанаас гарсан хүүхдийн мөнгийг нэмж 200 мянган хүүхдэд олгох  шийдвэр энэ оны  дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Таны хүүхэд төрөөс олгож буй мөнгө авах эсэхийг ЭНЭ линкээр орж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг бичээд шалгаарай.

Эх сурвалж:www.polit.mn