Хөөсөнцөрийг хэрхэн үйлдвэрлэж бэлэн бүтээгдэхүүн болгодгийг энэ удаагийн “Market Watch” буланд онцолж байна. Барилгын материалын багцын ханган нийлүүлэлтийн “Гурван Марал Групп”  импортыг орлох  барилгын 20 гаруй нэр төрлийн түүхий эдийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тухайлбал, полистролбетон буюу “ёотон“ блок, хөөсөнцөр, хөөсөнцөр гоёлын хүрээ, чулуун замаск, хар, цагаан замаск мөн гадна дотно фасадын замаск, плитаны цавуу, шал тэгшлэгч, хөөсөнцөрийн болон блокны цавуу, элсэн замаск, бэлэн зуурмаг, угаасан элс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрээс нь шууд нийлүүлдэг. Тус групп 2014 оноос барилгын гадна дулаалгын хөөсөнцөр хавтангийн үйлдвэрээ нээжээ. Жилд шинээр нэмж гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэх  зорилт тавьж ажилладаг. Ирээдүйд барилгын материалын  үндэсний үйлдвэр “999” брэндийг бий болгохын төлөө ажиллаж байна.Одоогоор блок, хөөсөнцөр, хуурай хольцын бүтээгдэхүүний гэсэн гурван үйлдвэрт дээрхи 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Хөөсөнцөрөөр бүх төрлийн гоёл чимэглэлийн хүрээ, багана, дээврийн эмжээр, стэнд, хана зэргийг захиалагчийн хүссэн загвараар зүсч өгдөг. Зүссэн  хөөсөнцөр дээр тусгай бэхжүүлэгч шүрсэнээр бат бөх удаан эдэлгээтэй болдог  давуу талтай. Мөн хаалга, цонхны хүрээ, багана, хана, дээврийн эмжээр зэргийг хөөсөнцөрөөр хийж чулуут өнгөлгөөгөөр өнгөлөх нь мод, чулуу, гипсээр хийснээс зардлын хувьд хямд, хөнгөн, гоёмсог шийдэлтэй  болдог ажээ. Түүнчлэн тансаг зэрэглэлийн хаус, орон сууц, бар, ресторан, караоке, зочид буудал зэрэг газруудад хийхэд тааламжтай тансаг орчинг бүрдүүлдэг байна.

Жижиг ширхэгтэй хөөсөнцөрийг хөөрүүлж томруулдаг тогоонд хийнэ.

Томруулсан хөөсөнцөрөө хэлбэрт оруулж шахна. Зурагт дөрвөн метрийн урт, нэг метрийн өргөн, 60 см-ийн өндөртэй шахсан хөөсөнцөрийг харуулав.

Гоёлын хөөсөнцөрийн загварыг компьютерт зурж байна.

Загварын мэдээллийн дагуу машинаар зүсдэг аж.

Захиалагчийн хүссэн загвараар хөөсөнцөр хавтан бэлтгэхээс гадна байгууллагын хаяг бусад зүйлийг ч үүгээр хийж болно.

Гоёлын хаалганы булангийн хэсгийг зүсч бэлдэж буй нь.

Бэлэн болсон хөөсөнцөрөө захиалгын дагуу түгээхээс гадна нэрийн дэлгүүртээ хүргэдэг.

Үндэсний үйлдвэрлэгч

ГУРВАН МАРАЛ ГРУПП

“999” БРЭНД

Утас: 9449-7799,9449-4440, 88644242

и-мэйл хаяг: ikhgurvanmaral@yahoo.com

Бүтээгдэхүүнээ багцаар худалдаалах боломжтой болжээБарилгын бригадкомпаниудтай хамтарч ажиллана.

Чанарын баталгааны гэрээ хийнэ.